

Winona Ryder нь “Wednesday” цувралын 3-р улиралд жүжигчнээр оролцохоор болжээ.
Энэ нь “Beetlejuice” болон “Edward Scissorhands” киноны одыг “Wednesday” цувралын найруулагч, гүйцэтгэх продюсер Tim Burton-той дахин хамт ажиллах боломж олгож байна. Мөн Ryder нь “Beetlejuice” киноны хамтран тоглосон Jenna Ortega-тай дахин уулзаж байгаа юм.

Тизер дээрээс үзэхэд, Ryder нь Tabitha гэх зочин дүрд тоглоно гэжээ. Тизер дээр бас бусад шинэ жүжигчдийг танилцуулсан байна:
“Wednesday” цувралын 2-р улирал өнгөрсөн жил нээлтээ хийж, Netflix дээр үзэгчдээрээ англи хэл дээрх цувралуудаас тавдугаар байранд оржээ. Харин 1-р улирал нь одоо хүртэл Netflix-ийн англи хэл дээрх хамгийн их үзсэн цуврал хэвээр байгаа юм.

"Wednesday 3" кинонд Gough болон Millar нар нь бүтээх, бичих, шоуны удирдлага болон гүйцэтгэх продюсерээр ажиллаж, Burton нь найруулга болон гүйцэтгэх продюсерээр ажиллаж байна.


Эх сурвалж: 9 GAG
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!