Аллен Айверсон: Уэстбрүүк үнэ цэнэтэй тоглогч болох эрхтэй


Сондор | YOLO.MN
2017-04-27

Лигийн экс од тоглогч Аллен Айверсон энэ улирлын Үнэ цэнэтэй тоглогчийг авах боломжтой тоглогчдын талаар өөрийн сэтгэгдлээ хэлжээ.

Тэрээр хэлэхдээ, “Эргэлзээгүй энэ улирлын үнэ цэнэтэй тоглогч Расселл Уэстбрүүк. Бид түүний үзүүлсэн шиг ийм гайхалтай улирлыг дахиж харахгүй ч байж мэднэ. Лавай Леонардын хувьд хамгаалалт, довтолгоонд аль алинд нь лигийн шилдэг тоглогч. Гэхдээ Попын багт байгаа муу тоглоно гэж байхгүй. Тэр багийнхаа төлөө бүхнээ зориулан тоглож байна. Бусад тоглогчид гэвэл Леброн Жэймс, Жэймс Харден нар.

Гэхдээ улирлын Үнэ цэнэтэй тоглогчид улирал бүрт л тэдэн шиг тоглолт үзүүлдэг шүү дээ. Энэ тийм онцгой зүйл биш. Харин Расселлын үзүүлэлт дэндүү онцгой. Тэр Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авах эрхтэй” гэсэн юм.

Аллен Айверсон өөрөө 2001 онд улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэхдээ 31 оноог дунджилж байсан юм.

Эх сурвалж: SPS

#Sport #Basketball #Freetime #NBA