Сурвалжилга хийхээр очоод амьтан үрчилж авсан сэтгэл хөдөлгөм түүх


Хүн нохой хоёрын нөхөрлөлийн сэтгэл хөдөлгөм, сонирхолтой түүхүүд маш олон бий. Тэгвэл саяхан нэгэн сэтгүүлч амьтны асрамжийн газарт сурвалжилга хийхээр очоод өөрийг нь тэвэрчихээд огтхон ч холдохгүй байсан нохойг өргөж авсан сэтгэл хөдлөм үйл явдал болж өнгөржээ. 

Сэтгүүлч амьтны асрамжийн газарт сурвалжилга хийх зорилготойгоор зочилсон бөгөөд тухайн үедээ амьтан үрчилж авах ямар ч бодолгүй байсан гэнэ. Гэтэл түүнийг асрамжийн газарт ирсэн цагаас хойш нэгэн эзэнгүй нохой хөлнөөс нь урд хоёр хөлөөрөө тэвэрчихээд яг л өөрийнхөө эзэнд эрхэлж байгаа юм шиг эрхэлж байсан нь сэтгүүлч залуугийн болоод тэнд байсан хүмүүсийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөжээ. 

Тухайн үед сэтгүүлч залуу биедээ ямар нэгэн амттан авч яваагүй, мөн өмнө нь тэр нохойтой ямар нэгэн байдлаар тааралдаж байгаагүй ч нохойн гаргаж буй үйлдэл сэтгэлийг нь хөдөлгөсөн тул хариу үйлдэл үзүүлэн эрхлүүлсэн байна. Эцэст нь тэрээр нохойг үрчилж авахаар шийджээ. 

Эх сурвалж: Bored panda

#Амьтад #Нохой