

Энэ долоо хоногийн АНУ-ын бокс оффисын орлогоор "GOAT" кино АНУ-д 1-р байр эзэллээ. Тус кино театруудаар нийт $17.2 сая орлого олсон байна. Гэхдээ дэлхий даяар нээлтээ бүрэн хийж амжаагүй байгаа тул нийт орлого $100 сая хүрсэн байна. "GOAT" кино одоогоор дэлхийн 42 улсад нээлтээ хийгээд байна.
Харин "Wuthering Heights" нь АНУ-д 2-р байранд орсон ($14.2 сая) боловч дэлхий даяар $152 сая-н орлого олжээ.
Энэ долоо хоногт шинэ нээлтүүдээс Lionsgate болон Kingdom Story-ийн бүтээл, итгэл үнэмшлийн сэдэвтэй "I Can Only Imagine 2" кино 3,105 кино театрт $8 сая орлогоор АНУ-ын бокс оффисын 3-р байранд оржээ.
"GOAT" киноны тухай товчхон:
Уилл бол том мөрөөдөлтэй жижиг ямаа. Тэрээр амьдралдаа ганц тохиох боломжийг олж, мэргэжлийн тамирчидтай нэгддэг. Гэвч түүний багийнхан жижиг ямаа багт орсондоо тийм ч баяртай биш байна. Уилл “Бие жижиг ч бэлчээр том” гэдгийг бүгдэд харуулахыг хичээнэ.
Эх сурвалж: Hollywood Reporter
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!