

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ФИДЕ буюу Олон Улсын Шатрын Холбооноос зөвхөн охид, эмэгтэйчүүдийн дунд цахимаар олон улсын фестивалийг зохиож байна.
Фестивалийн хүрээнд олон арга хэмжээнүүд явагдаж буйн нэг нь шатрын тэмцээн юм. Queens Womens нээлттэй тэмцээн нь FIDE ID-тай бүх насны эмэгтэй шатарчид оролцох боломжтой бол Unrated_Princesses тэмцээнд мөн FIDE ID-тай боловч ФИДЕ чансаагүй 9, 11, 13, 15 болон 17 нас хүртэлх шатарчид оролцоно.
Бүх тэмцээнүүд lichess.org платформ дээр явагдах тул оролцогчид lichess.org дээр аккаунттай байх шаардлагатайг анхаарна уу. Тэмцээнүүд хураамжгүй.

Опен буюу нээлттэй тэмцээн нь гурван үе шаттай явагдана. Эхний буюу анхан шатны Ази тивийг хамарсан тэмцээн 3 сарын 8-ны өдөр Монголын цагаар 17:00 цагт блиц төрлөөр (3 мин+2 сек) цахимаар болно. Анхан шатны тэмцээнд эхний 25 байрт шалгарсан шатарчид 3 сарын 22-нд Монголын цагаар 21:00-д цахимаар болох хагас шигшээ шатны тэмцээнд оролцох эрхийг авна. Хагас шигшээ шатны тэмцээнд тив, тивээс шалгарсан шилдэг 100 шатарчид оролцох бөгөөд Финалын буюу шигшээ шатны тэмцээнд зөвхөн эхний 8 шатарчныг авах юм. Шигшээ шатны тэмцээнд 3 сарын 29-ний Монголын цагаар 21:00-д цахимаар болох бөгөөд тойргийн системээр 5+5 цагийн хяналттай нийт 7 өрөг тоглож аваргуудаа шалгаруулна.
Тэмцээнд бүртгүүлэх холбоос: 3 сарын 1-г хүртэл бүртгэнэ https://docs.google.com/.../1FAIpQLSfmCwhM.../viewform
Unrated Princesses тэмцээн хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шат 3 сарын 16-ны Монголын цагаар 17:00 болон 21:00 цагуудад цахимаар 5+5 цагийн хяналттай зохиогдоно. Эхний шатны тэмцээнд нас бүрийн ангилалд түрүүлсэн шатарчид финалын шатны тэмцээнд өрсөлдөх эрхээ авна. Финалын шат 3 сарын 29-ний Монголын цагаар 17:00 цагт цахимаар болно.
Тэмцээнд бүртгүүлэх холбоос: 3 сарын 8-г хүртэл бүртгэнэ https://docs.google.com/.../1FAIpQLScQVfmXUpU.../viewform
ШАГНАЛ:
Queens' Womens нээлттэй тэмцээн:
Unrated Princesses’ тэмцээн
Удирдамжтай ЭНД дарж танилцана уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!