"Single’s Inferno 5 Reunion" нэвтрүүлэг Валентины баярын өдөр цацагдана


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

"Single’s Inferno 5" шоу саяхан дууссан бөгөөд Netflix үзэгчдэд зориулсан сонирхолтой мэдээг зарлалаа. Шоуны түүхэнд анх удаа оролцогчдын Reunion нэвтрүүлэг хийхээр болсон байна. Энэхүү нэвтрүүлэг нь Валентины баярын өдөр цацагдана.

"Single’s Inferno 5 Reunion" нэвтрүүлгээр юу гарах вэ?

Болзооны реалити шоунуудын Reunion нэвтрүүлгээр ихэвчлэн шоунаас хамт гарсан хосуудын одоогийн харилцааны байдал ил болдог.

  • Хосууд шоуны дараа харилцаагаа үргэлжлүүлсэн эсэх
  • Одоог хүртэл хамт байгаа эсэх

Үзэгчид оролцогчдын бодит амьдрал дахь хайрын түүхийн талаар шинэ мэдээлэл авах боломжтой болно.

Single’s Inferno Season 5-ийн төгсгөлд Inferno-оос гар гараасаа хөтлөлцөн гарсан 5 хос дараах байдалтай байна:

  • Ким Мин Жи – Сун Сын Ил
  • Чой Мина Сү – Самюэл Ли (И Сон Хүн)
  • Лим Сү Бин – Пак Хи Сүн
  • Ким Го Ын – Ү Сын Мин
  • И Жу Ён – Ким Жэ Жин

#Single’s Inferno 5 #Single’s Inferno 5 Reunion