
БНСУ-ын тэргүүлэгч Сөүлийн Их Сургууль Спортын менежментийн чиглэлээр мастерын тэтгэлэгт хөтөлбөрийн 14 дэх улирлын шинэ элсэлтээ зарлажээ.
Бакалавр болон англи хэлний TOEFL iBT ≥ 80, IELTS ≥ 6.0, TEPS ≥ 298 (TOEFL ITP хүлээн зөвшөөрөхгүй) зэрэг оноотой бол танд Сөүлийн Их Сургуульд суралцах боломж нээлттэй байна. Монгол Улсаас тус хөтөлбөр суралцахыг хүссэн өргөдөл цөөн тоогоор ирдэг бөгөөд энэ нь суралцах боломжгүй гэсэн үг биш харин ч эсрэгээрээ боломж юм.

DTM нь хөгжиж буй орнуудын спортын системийг сайжруулах потенциалтай, тодорхой зорилготой хүмүүсийг хайдаг хөтөлбөр тул өндөр амжилттай тамирчин, спортын салбарт ямар нэгэн байдлаар гаргасан том амжилт заавал шаардлагатай биш. Харин спортын салбарт юу өөрчлөхийг хүсэж байгаа, эх орондоо ямар бодит хувь нэмэр оруулах зорилготой вэ гэдгийг илүү үнэлдэг.
Хөтөлбөрийн элсэлтийн явцын тухайд 2026 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал өргөдөл хүлээн авах ба тодорхой үе шатуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны холбоосоор дамжуулах авах боломжтой. БНСУ-ын Засгийн газар, KSPO зэрэг байгууллагуудаас санхүүждэг бөгөөд 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөр болно.
Монгол Улс шиг спортын менежмент, бодлогын хэрэгцээ өндөртэй орны оюутнуудад DTM-д тэнцэх бодит, нээлттэй боломж юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!