"Цэвэр агаар-Эрүүл инээмсэглэл-2026" 1000 хүүхдийн цасны баяр болно


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР
 

"Скай резорт" цанын бааз нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Хүүхэд залуучуудын хөдөлгөөнтэй хамтран 1000 хүүхдийн цасны баярыг зохион байгуулна.

Уг үйл ажиллагаа нь зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг олон улсын стандартад нийцсэн цанын баазад сноубоард, чарга, уулын цанаар үнэ төлбөргүй гулгах, нэг өдрийг цэвэр агаарт дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжоор хангана.

Хугацаа: 2026 оны гуравдугаар сарын 2-5ны өдрүүдэд /4 ээлж/

Хамрах хүрээ:

  • Нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн сурагчид
  • Асрамж, халамжийн төвийн хүүхэд багачууд
  • Зорилтот бүлгийн, тусгай хэрэгцээт 12-17 насны нийт 1000 хүүхдийг хамруулна

Оролцогчид тавих шаардлага:

  • 12-17 настай
  • Амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой, зорилтот бүлгийн
  • Хагас болон бүтэн өнчин
  • Асрамж, халамжийн төвд харьяалагддаг эсвэл тусгай хэрэгцээт сургуульд суралцдаг байх

Бүртгэл:

  • Нийслэлийн 9 дүүргийн Улаан загалмайн дунд шатны хороо бүр зорилтот бүлгийн халамжлуулагч 90 хүүхдийг хамруулах бөгөөд бүртгэлийг хоёрдугаар сарын 23-ны өдрийн дотор Nominjin.s@redcross.mn хаягаар илүүлнэ.
  • Нийслэлийн тусгай хэрэгцээт сургууль, асрамж, халамжийн төвүүд 2026 оны хоёрдугаар сарын 23-ны дотор хамрагдахыг хүссэн өргөдлийг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих багт цаасан хэлбэрээр хүргүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

#1000 хүүхдийн цасны баяр