Ямар хүмүүс мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг вэ?


О.Батхишиг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Ажлын байран дахь нөхцөл байдлаас сэтгэл ханамж ихээхэн хамааралтай байдаг аж. 

Үүнд:

  • Хамт олны харилцаа
  • Ажлын ачаалал
  • Хөгжих боломж
  • Ажиллах нөхцөл
  • Бие даан шийдвэр гаргах боломж буюу хариуцсан ажлаа өөрийнхөөрөө хийх боломж
  • Тухайн ажлын байранд өгөгдөх үүрэг даалгавар утга учир

Мэдээж өөрийн хүсэл сонирхолд нийцсэн мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүс эрхэлсэн ажилдаа илүү сэтгэл хангалуун байдаг. Зарим судалгаагаар хүний нас нь ажил, мэргэжилдээ сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг байна. 

Эрэгтэйчүүдийн хувьд залуу үедээ бас амьдралынхаа хожуу үед сэтгэл хангалуун байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл ханамжийн түвшин нь нас ахих тусам аажмаар нэмэгддэг аж. 

#Үүнийг мэдэх үү? #Сонин хачин