"Милан Кортина 2026" өвлийн олимпийн хамгийн царайлаг эрэгтэй тамирчид


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Загварын сэтгүүл "Vogue Hong Kong" Солонгосын уран гулгалтын тамирчин Cha Jun-hwan-ийг Өвлийн Олимпын наадамд оролцох бүх эрэгтэй тамирчдаас хамгийн царайлаг нь хэмээн нэрлэлээ.

Тус сэтгүүлийн "Milano 2026 Winter Olympics-ийн хамгийн царайлаг 13 эрэгтэй тамирчин" нэртэй нийтлэлд Cha Jun-hwan-гийн өсвөр насандаа жүжигчин, модель хийж байсан туршлагыг дурдсан бөгөөд энэ нь түүний камертай харьцах байдал, мөсөн дээрх үзүүлбэрүүдийг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэжээ.

Түүнийг "мөсний ханхүү" хэмээн нэрлэж, даруухан атлаа татах хүч ихтэй гэсэн байна. Тэрээр 2001 онд төрсөн тэрээр Солонгосын уран гулгалтын эрэгтэй ангиллыг дэлхийд гаргасан анхдагч гэж хэлж болно.

Милан бол Cha Jun-hwan-ы гурав дахь Олимп юм. Тэрээр 2018 оны Пёнчаны Олимпт анх оролцож 15-р байр, 2022 оны Бээжингийн Олимп-д 5-р байр эзэлж байжээ.

2. Норвегийн гүйлтийн цанын тамирчин Johannes Høsflot Klæbo

Норвегийн гүйлтийн цанын тамирчин Johannes Høsflot Klæbo нь 1996 онд төрсөн.

2018 болон 2022 оны Олимпуудаас нийт 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ.

3. Японы сноубордчин Ayumu Hirano

Сноубордчин Hirano нь 1998 онд төрсөн. 2014 оны Сочигийн Олимпод 15 настайдаа хафпайп төрөлд мөнгөн медаль хүртэж, Японы хамгийн залуу Өвлийн Олимпын медальтан болсон. Тэр 2018 оны Пёнчаны олимпд дахин мөнгө, 2022 оны Бээжингийн олимпд алт хүртсэн юм. Тэрээр сноуборд, скейтборд хоёуланд нь өрсөлддөг бөгөөд тайван, даруухан зан чанар нь фенүүдэд маш их таалагддаг

4.Хятадыг төлөөлж буй, Унгарт төрсөн шорт-трекийн тамирчин Shaoang Liu

Унгарт төрсөн, Хятад–Унгар гаралтай, шорт-трекийн тэргүүлэх тамирчин Shaoang Liu нь 1998 онд төрсөн.  Одоогоор Хятадыг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байна. Анх Унгарыг төлөөлж олимп, дэлхийн тэмцээнд оролцож байсан. 2022 оноос хойш БНХАУ-ын шигшээд шилжсэн. 

2018 оны Пёнчанд 5000 м буухиад алт, 2022оны Бээжингийн олимпд 500 м төрөлд алтан медаль авчээ.

5. Францын мөсөн бүжигчин Guillaume Cizeron

Дэлхийд нэртэй, хамгийн шилдэг мөсөн бүжгийн хосуудын нэг Guillaume Cizeron нь 1994 онд төрсөн. 2018 Пёнчаны олимпд мөнгөн медаль, 2022 оны Бээжингийн олимпд багийн төрөлд алтан медаль хүртсэн.

6.Италийн эрэгтэй ганцаарчилсан уран гулгагч Daniel Grassl

Италийн Эрэгтэй ганцаарчилсан уран гулгагч Daniel Grassl 2000 онд төрсөн. Тэр бол Италийн эрэгтэй уран гулгалтын шинэ нүүр царай гэж тооцогддог.

7.Giovanni Franzoni

8.Stefan Kraft

9.Marco Odermatt 

10.АНУ-ын эрэгтэй ганцаарчилсан уран гулгагч Ilia Malinin

Эрэгтэй ганцаарчилсан уран гулгагч Ilia Malinin 2004 онд төрсөн. Тэр бол АНУ-ын эрэгтэй уран гулгалтын ирээдүй гэж тооцогддог. Өнөө үед хамгийн алдартай, техникийн хувьд дээд түвшний уран гулгагчдын нэг.

11.Sidney Crosby 

12.Bruce Mouat 

13.Matt Weston

#Cha Jun-hwan #Милан–Кортина #өвлийн олимп