Billie Eilish - No Time To Die дуу цацагдлаа


Миау | YOLO.MN
2020-02-14

Бид өнгөрсөн сард залуу дуучин Billie Eilish алдарт "James Bond" франчайзын 25 дугаар анги болох "No Time To Die" киноны дууг дуулах гэж буй талаар мэдээлсэн. Тэгвэл Billie "No Time To Die" дууг ердөө гуравхан цагийн өмнө өөрийн албан ёсны Youtube сувагтаа байршуулжээ. 

Тэрээр 2020 он эхлээд бүтэн хоёр сар ч өнгөрөөгүй байхад хөгжмийн хамгийн том шагнал гардуулах "Grammy" ёслолоос хамгийн нэр хүндтэй таван шагналыг хүртэж, кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол дээр The Beatles хамтлагийн "Yesterday" дууг өнгөрсөн онд тэнгэр хальсан оддын гэгээн дурсгалд зориулан дуулсан билээ. Дөнгөж 18 настай хэдий ч үнэхээр амжилттай яваа нэгэн байгаа биз? 

Billie энэ оны нэгдүгээр сард болж өнгөрсөн "Grammy" шагнал гардуулах ёслолын үеэр өгсөн нэгэн ярилцлагадаа: 

- "Дуу зохиогч, дуучин хүний хувьд "James Bond" киноны дууг бичнэ гэдэг энэ амьдралдаа хүрэх хамгийн том зорилго мэт санагдаж байна. Манай ах Finneas бид хоёр бараг бүхэл амьдралынхаа туршид "James Bond" киноны дууг хийхийг хүсч байсан гээд бод доо"

Тэрээр энэхүү дууг дуулснаараа Paul McCartney, Madonna, Tina Turner, Adele, Sam Smith зэрэг алдартай дуучдын эгнээнд элсэж байгаа юм. Ингээд "No Time To Die" дуугаа хүлээн авч сонсоно уу.

Энэ оны гуравдугаар сарын 31-нд нээлтээ хийх "No Time To Die" кинонд жүжигчин Daniel Craig James Bond-ийн дүрийг хамгийн сүүлчийн удаа бүтээж байгаа аж.

Эх сурвалж: E Online

#Billie Eilish #James Bond #No Time To Die