

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын 10 км-ын (10+10) скиатлоны төрөлд хүч сорьж 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа. Түүний хувьд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын энэ төрөлд 65 дугаар байр эзэлж байжээ.
Манай тамирчин энэ сарын 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд хүч сорино.
Энэ тэмцээний эхний гурван байрт Норвеги, Францын тамирчид жагссан бол Ази тивийн төлөөллөөс Япон улсын тамирчин 22 дугаар байр эзэллээ.

Гэрэл зургийг Э.Харцага
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!