Өвөрхангай аймгийн наймдугаар ангийн сурагч Э.Наранбат дэлхийн цээж тооллын аварга цол хүртлээ


О.Батхишиг | YOLO.MN
ӨЧИГДӨР

АНУ-ын Лос-Анжелос хотноо  нэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан Цээж тооллын дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 7-15 насны 28 сурагч  амжилттай оролцоод эх орондоо иржээ.

Тус тэмцээний насанд хүрэгчдийн /14 наснаас дээш/ ангилалд Нийслэлийн 1-р сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ч.Тэргэлдүүрэн “Grand champion”, Өвөрхангай аймгийн “Мэргэд-цогцолборын 8 дугаар ангийн сурагч Э.Наранбат “Champion” буюу Дэлхийн аварга цолын эзэд болжээ. 

Түүнчлэн

  • Аварга алт – 3
  • Аварга мөнгө – 3
  • Аварга хүрэл – 2
  • Алтан цом – 12
  • Мөнгөн цом – 1
  • Хүрэл цом – 5

Фланш анзан төрөлд:

  • Чампион – 4
  • Алтан медаль – 3
  • Мөнгөн медаль – 4
  • Хүрэл медаль – 1 тус тус хүртсэн байна. 

Оюун ухаан, уйгагүй хөдөлмөр, тууштай бэлтгэлийнхээ үр дүнд дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эдгээр тамирчид “Toya” хүүхэд хөгжлийн академид харьяалагддаг.

Тус академи нь 2025 оны 12 дугаар сард Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулагдсан UCMAS-ийн 27 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн  64 сурагч бэлтгэн оролцуулсан бөгөөд 64-үүлээ амжилттай оролцож, медалийн эзэд болсон байна.

Эх сурвалж: Боловсролын яам

#Цээж тооллын дэлхийн аварга