Grammy – аас гар хоосон буцсан ч асар том түүхийг бүтээсэн Rosé


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өдгөө 29 настай BLACKPINK хамтлагийн гишүүн болох Пак Чэ-Ён буюу Rosé нь Grammy Awards – ийн “Song of The Year” төрөлд нэр дэвшсэн ч амжилт үзүүлж чадсангүй.

Гэхдээ тэрээр Grammy Awards – ийг нээсэн хамгийн анхны к-поп уран бүтээлч болж, “General Field Big Four” гэх хамгийн нэр хүндтэй дөрвөн шагналын “Record of The Year”, “Song of The Year”, “Best Pop Duo/Group Performance” гэсэн гурван ангилалд нэр дэвшсэн ба энэ нь түүнийг хамгийн олон төрөлд нэр дэвшсэн к-поп дуучин болгож түүхийг бүтээгээд байна.

“Song of the Year” шагналыг АНУ-ын поп од Billie Eilish-ийн “Wild Flower” дуу авсан бол, “Record of the Year” шагналыг Пулитцерын шагналт, АНУ-ын рэппер Кендрик Ламар болон SZA нарын хамтарсан “Luther” дуу авчээ.

Grammy Awards-ийг Rosé нээх болсон нь уг шагналын ёслолын хамгийн их хүлээлт үүсгэсэн хэсэг байсан нь гарцаагүй үнэн. Rosé-ийг тайзан дээр APT дуугаа эрч хүчтэйгээр дуулан Bruno Mars рок гитарын аялгууг амьдаар тоглож байхад Billie Eilish гэх мэт поп одууд Rosé-тэй хамт APT дууг даган дуулж байгаа нь шууд дамжуулалтын үеэр гарсан.

APT дууны үзүүлбэрийн дараа Award-ийн хөтлөгч хийж байсан АНУ-ын алдарт комедиан Тревор Ноа APT нь солонгосчууд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ согтууруулах ундаа хэрэглэн цагийг хөгжилтэй өнгөрүүлж байх үеэрээ тоглодог тоглоом гэдгийг тодотгон тайлбарласан байна.

Мөн тэрээр APT дууны үзүүлбэрийг зарлахдаа “Бид өнөө орой мөнгөөр үнэлж барамгүй үнэт үзүүлбэрийг үзэх гэж байна” хэмээсэн нь Rosé-ийн фенүүдэд үнэхээр их таалагдсан бололтой.

К-попын тогооноос өөр Netflix-ийн алдарт хүүхэлдэйн кино болох K-pop Demon Hunter-ийн Golden таван төрөлд нэр дэвшсэнээс “Best Song Written for Visual Media” төрөлд ялалт байгуулсан нь Grammy-ээс хамгийн анхны удаа шагнал авсан к-поп дуу болжээ.

KATSEYE хамтлагийн “Gabriela” дуу ч мөн хоёр төрөлд нэр дэвшсэн ч харамсалтай нь ялж чадаагүй.

Rosé, K-pop Demon Hunter, KATSEYE гурвын гурвуулангийнх нь нэр дэвшсэн төрөл болох “Best Pop Duo/Group Performance”-д Wicked киноны “Defying Gravity” үзүүлбэр ялалт байгуулсан байна.

Эх сурвалж: chosun

#Grammy #Rosé