“13 Reasons Why”: Тэдний бодит амьдрал дээрх ХАЙР ДУРЛАЛ


“Netflix”–ийн ээлжит бүтээл, ахлах сургууль дахь өсвөр үеийнхний ээдрээт бөгөөд эгэл жирийн ч гэж болох амьдралыг харуулдаг олон ангит цуврал уран сайхны кино “13 Reasons Why” цацагдаж эхэлснээс хойш хоёр жил орчим хугацаа өнгөрчээ. Одоогийн байдлаар хоёр бүлэг гаргаад буй тус цуврал Монголын маань хүүхэд залуучуудын дунд ч чамгүй их хандалт авч, үзэх дуртай, ярилцахад урамтай сэдвүүдийн нэг болоод байна. Иймээс уншигчиддаа зориулан тус цувралын жүжигчдийн бодит амьдрал дээрх үерхэл, хайрын тухай товч “факт”-уудаас бүрдсэн сонирхолтой нийтлэлийг “eonline.com” –оос орчуулан бэлтгэснээ хүргэе.

13 Reasons Why цуврал “Netflix”-ийн хамгийн их амжилт дагуулсан бүтээлүүдийн нэгээр зүй ёсоор тооцогдох болж, жүжигчид нь Холливүүдийн од болох зам руу эргэлт буцалтгүй чавхдаж байна.

Саяхан 2-р бүлэг нь цацагдсанаар, бид цувралын жүжигчдийн тухай илүү их зүйл мэдэж авахыг хүсдэг боллоо. Тийм ч учраас бид гол дүр бүтээгчдийн хайр дурлалын амьдрал руу гүн “шумбаж”, тэдний романсын тухай нарийн ширийн зүйлсийг бэлдэн хүргэж байна.

Ингээд та бүхэн Дилан Минет (Dylan Minnette), Брэндон Флин (Brandon Flynn), Катерин Лангфорд (Katherine Langford) болон бусад жүжигчдийн романтик амьдралаас “халбагадаж” үзэхийг хүсч байгаа бол доорх мэдээлэл, зургуудтай танилцаарай!

БРЭНДОН ФЛИН (BRANDON FLYNN)

Тус жүжигчин (13 Reasons Why цувралын Жастин Фолейн дүрийг бүтээсэн) ба Грэммийн шагналт дуучин Сэм Смит (Sam Smith) нар 2017 оноос хойш болзож байгаа. Тэдний олон нийтийн өмнөх анхны үнсэлт Нью-Йорк хотын гудамжинд, 2017 оны 10-р сард болсон. Хоёр сарын дараа тэд өөрсдийн албан ёсны Инстаграм хуудсанд дээрх хөгжилтэй зураг тавин, үерхэж эхэлснээ зарлажээ.  Эхэлснээсээ хойш улам л хүчирхэг харилцаа бий болгож байгаа тэд, одоогоор дэлхийг тойрон аялаж байна.

ДИЛАН МИНЕТ (DYLAN MINNETTE)

“13 Reasons Why” цувралд Клей Женсен (Clay Jensen)-ий дүрийг бүтээсэн жүжигчин Дилан Минет  “Ray Donovan” цуврал киноны од Керис Дорси  (Kerris Dorsey)-той хэдэн жилийн турш үерхэж байна. Тэд цахим хуудсанд өөрсдийнхөө тухай тун бага зүйлсийг нийтэлдэг хэдий ч хамтдаа улаан хивсний ёслол дээр цөөнгүй удаа алхсан билээ.

ДЭВИН ДРУИД (DAVIN DRUID)

Netflix–ийн тус цувралд Тайлер Даун (Tyler Down)–ы дүрийг бүтээсэн Дэвин, одоо Лаурин Иглтон (Lauren Eggleton)-той үерхдэг. Хосууд дээрх төгсөлтийн бүжиг дээрх зураг шиг дур булаам зүйлсээ цахим ертөнцөд багагүй нийтэлдэг билээ.

ТОММИ ДОРФМАН (TOMMY DORFMAN)

Томми (тус цувралын Райан Шейвэрийн дүрд тоглосон) 2016 онд Петр Цуркулен (Peter Zurkuhlen)–тай амьдралын замаа нийлүүлсэн. “Нэг жилийн өмнөх энэ өдөр би хамгийн сайн найзтайгаа гэрлэсэн, ойн баярын мэнд хүргэе! @sweetpetenyc love you 4eva” хэмээн тэрбээр 2017 оны 11-р сард нөхрийнхөө цахим хуудсанд нийтэлж байжээ.

ЖАСТИН ПРЕНТИС (JUSTIN PRENTICE)

Netflix-ийн тус цувралд Брайс Уокер (Bryce Walker)–ын дүрийг бүтээсэн Жастин жүжигчин Анника Пампел (Annika Pampel)–тай болзож эхлээд байна. E! News-д өгсөн өнгөрсөн жилийн ярилцлага дээрээ тэрбээр Анникаг “гайхалтай найз бүсгүй” хэмээн дурьдсан юм.

БРЭНДОН ЛАРРАКУЭНТЭ (BRANDON LARRACUENTE)

Жефф Аткинс (Jeff Atkins)–ын дүрийг бүтээсэн Брэндон Ларракуэнтэ Жазмин Гарсиа (Jazmin Garcia)–тай үерхдэг. Тус жүжигчин цахим ертөнцөд идэвхитэн найз бүсгүйнхээ хамт, дур булаам зургуудаа ойр ойрхон нийтэлдэг байна.

КАТЕРИН ЛАНГФОРД (KATHERINE LANGFORD)

Катерины хайр дурлалын амьдралын тухай тун бага зүйл ил байдаг. Тэрбээр амьдралаа хаалттай, тун хаалттай байлгахыг эрмэлздэг бололтой.

Эх сурвалж: eonline.com

#drama, #movie