Grammy Awards 2026: Энэ жилийн ёслолыг чимсэн, харц булаам алдартнууд


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хөгжмийн ертөнцийн “олимп” гэгддэг “Grammy Awards” энэ жил 68 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн арга хэмжээ Лос Анжелес хотын Crypto.com Arena-д зохион байгуулагдсан бөгөөд соёл урлагийн сор болсон эрхмүүд 95 номинацид нэр дэвшиж, шилдгүүдээ шалгаруулсан юм. 

Дуу хөгжмийн бүхий л шагналыг түүчээлж буй Kpop Demon Hunters, түүх бүтээгч Кендрик Ламар, гол номинациудыг эзэгнэсэн Bad Bunny, чадвар чансаагаа батлан харуулсан шинэхэн од Оливиа Дин болон Бруно Марс, Rose нарын гайхалтай үзүүлбэртэй гээд тунчиг үзүүштэй жил байв. 

Ингээд баяр, гунигаар баялхсан энэхүү үдшийн хамгийн чамин төрхүүдийг хамтдаа тольдоцгооё.

Giambattista Valli Couture брэндээр гоёж, ёслолыг чимсэн Rose

Үзэсгэлэнт Hailey Bieber ба алдарт Justin Bieber 

“Grammy”-гийн бас нэгэн чимэг Olivia Dean

Хоёр ч шагнал хүртээд амжсан, дэгжин Tyla

Үргэлж шинэлэг төрхөөрөө гайхшруулдаг Lady Gaga

Сахисан тэнгэр мэт хувцасласан KATSEYE

Энгийн даруу, өсвар насны охиныг санагдуулам Billie Eilish

Valentino брэндийн чамин даашинзаар гангарсан Sabrina Carpenter

Күүл хувцаслалттай Miley Cyrus

Цав цагаан хун мэт Addison Rae

Алтлаг шаргал хослолтой, шаргал үст Zara Larsson

Жентлемен Bad Bunny

#Grammy Awards 2026