Katseye-ийн нууц зэвсэг Daniela Avanzini


YOLO.mn | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Katseye хамтлаг бол зүгээр нэг охидын хамтлаг биш, энэ бол дэлхийн хөгжмийн зах зээлд тэсрэлт хийхээр бэлтгэгдсэн "Glocal" (Global + Local) төсөл. Тэгвэл энэ төслийн хамгийн хүчирхэг, туршлагатай гишүүн болох Даниелагийн амжилтын нууц юу вэ?

ТӨРӨЛХИЙН SUPERSTAR ГЕН

Даниела бол урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний аав нь Венесуэл гаралтай, ээж нь Куба хүн бөгөөд хоёулаа мэргэжлийн бүжигчид, dancesport-ийн багш байсан тул Даниэла бага наснаасаа хөгжим, бүжгийн орчинд өсжээ. Тэрээр гуравхан настайгаасаа dancesport-ийг суралцаж эхэлсэн байна. Мөн түүний ээж нь дэлхийн баллрум бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны куба хүн юм.

 

Бага нас: Тэрээр дөнгөж 4 настайгаасаа эхлэн аавынхаа удирдлага дор Латин Америк бүжгээр хичээллэж эхэлсэн. Энэ нь түүнд бусад гишүүдээс илүү хөдөлгөөний техник, биеийн хяналт болон тайзан дээрх гал эрмэлзлийг суулгаж өгчээ.

Олон улсын тайзнаа танигдсан бяцхан охин: Даниелагийн бүжгийн карьер Атланта хотын жижиг тэмцээнүүдээс эхэлсэн ч тэрээр маш хурдан хугацаанд дэлхийн тайзнаа гарч ирсэн юм. Түүний амжилтын товчооноос дурдвал:

7 настайдаа- 2011 онд "Super Kids Europe" олон улсын тэмцээнд оролцож, дэд байрт шалгаран Европын үзэгчдийг гайхшруулав.

8 настайдаа- Латин Америкийн алдартай "Sábado Gigante" шоунд уригдаж, "Jive" бүжгийн гайхалтай үзүүлбэрийг толилуулжээ.

9 настайдаа- 2013 онд "America's Got Talent" шоуны наймдугаар улиралд өөрийн хамтрагч Яша Желтухинтай хамт Самба бүжгээр оролцож, Лас Вегасын шат хүртэл амжилттай явсан юм.

Өсвөр насандаа- Тэрээр алдарт "So You Think You Can Dance: The Next Generation" шоунд шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарч байв.

America's Got Talent -Daniala Avanzini:

So You Think You Can Dance: The Next Generation:

"DREAM ACADEMY" ШОУНЫ ҮЕЭРХ МАНЛАЙЛАЛ

Hybe болон Geffen Records-ийн хамтарсан "The Debut: Dream Academy" шоуны туршид Даниела тогтмол дээгүүр үнэлгээ авч байсан цөөн гишүүдийн нэг.

Түүнийг шүүгчид түүнийг "Тайзан дээр юу хийхээ яг таг мэддэг, мэргэжлийн уран бүтээлч" хэмээн үнэлдэг байв.

Зөвхөн бүжиг гэлтгүй, түүний хоолойн цар хүрээ болон реп хийх чадвар нь "Dirty Water" үзүүлбэрийн үеэр хамгийн тод харагдсан. Тэрээр дуу бүрийнхээ уур амьсгалд 100% хувирч чаддаг.

ТҮҮНИЙ ӨВӨРМӨЦ СТИЛЬ

Даниелагийн гадаад төрх болон стиль нь орчин үеийн залуусын "It Girl" дүр төрхийг бүрэн илэрхийлдэг. Түүний Куба-Итали цуснаас гаралтай гүн бор нүд, өтгөн үс, өвөрмөц төрх нь Katseye хамтлагийн олон соёлт өнгө төрхийг тодорхойлдог. Тэрээр чөлөөт, гудамжны хэв маягийг эрхэмлэдэг бөгөөд түүний Instagram хуудас хэдийнэ загварын тренд тодорхойлогч болоод амжсан.

Түүний инстаграм хаяг: daniela_avanzini

ТАНЫ МЭДЭЭГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ 3 БАРИМТ:

Спортын авьяас: Бүжиглэхээс гадна тэрээр багадаа гимнастик болон усанд сэлэлтээр идэвхтэй хичээллэдэг байжээ. Энэ нь түүний одоогийн уян хатан, хүчирхэг байдлын үндэс юм.

Полиглот: Тэрээр англи болон испани хэлээр чөлөөтэй ярьдаг. Энэ нь Katseye-д Латин Америкийн зах зээлд гарахад маш том давуу тал болж байгаа.

Үлгэр дуурайлал: Тэрээр Jennifer Lopez болон Beyoncé-г өөрийн гол үлгэр дуурайллаа гэж үздэг бөгөөд тэдэн шиг "Performance"-д суурилсан хүчирхэг уран бүтээлч болох зорилготой.

 ИРЭЭДҮЙН ХҮЛЭЭЛТ

Katseye-ийн "Touch" дуу TikTok-д тренд болж байгаа энэ үед Даниелагийн хэсэг болон түүний бүжгийн хөдөлгөөнүүд хамгийн их хандалтыг авч байна. Шүүмжлэгчид түүнийг хамтлагийнхаа хамгийн "бэлтгэгдсэн" гишүүн гэж үзэж байгаа бөгөөд ирээдүйд соло уран бүтээлчээр ч гялалзах боломжтой гэж таамагладаг.

Э.Баярцэцэг

#Katseye #Даниела