Б. Оюугийн ХОЁР үзүүлбэр ШИЛДГЭЭР шалгарлаа


Миау | YOLO.MN
2020-05-01

Өнгөрсөн сард Д. Отгонбаяр шүүгч, дасгалжуулагчийн багийн хоёр ч үзүүлбэр "The Voice" шоуны шилдэг үзүүлбэрүүдийг шалгаруулдаг "Best of The Voice" Youtube сувгийн жагсаалтад багтсан. Тэгвэл энэ удаад мөн л "Monsters" багийн нэгэн оролцогчийн үзүүлбэр онцлогдлоо.

"The Voice of Mongolia" шоу тэмцээний "The Knock Out" шатанд Д. Отгонбаяр шүүгчийн багийн оролцогч Б. Оюу Imagine Dragons хамтлагийн "Radioactive" дууг өөрийн хэв маягт оруулан дуулсан нь тус шоуны хамгийн сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг онцолдог "The Voice Global" Youtube сувгийн дөрөвдүгээр сарын шилдэг үзүүлбэрт багтжээ. /Түүний үзүүлбэр дараах бичлэгийн 04:20 минутаас эхэлнэ/

Гэвч энэ бол оролцогч Б. Оюугийн үзүүлсэн үзүүлбэр дэлхийн хэмжээнд онцлогдсон анхны тохиолдол биш. Түүний "The Battle" шатанд Ч. Эрдэнэбаяртай "Shallow" дууг дуулсан үзүүлбэр нь "Best Boy/Girl Duets" буюу "Шилдэг эрэгтэй эмэгтэй дуэт" жагсаалтад багтсан билээ. /Тэдний үзүүлбэр дараах бичлэгийн 09:38 минутаас эхэлнэ/

Өнгөрсөн сарын эхээр "Monsters" багийн Т. Бат-Од болон А. Чинсанаа нарын үзүүлбэр мөн л "Best of The Voice" Youtube сувгийн шилдэг үзүүлбэрүүдийн жагсаалтад багтсан нь Д. Отгонбаяр шүүгчийг энэ жил их "ширүүхэн" байгааг харуулж байна. /Тэдний үзүүлбэр дараах бичлэгийн 00:40 секундээс эхэлнэ/

Эх сурвалж: Best of the Voice (Youtube суваг), The Voice Global (Youtube суваг)

#The Voice #Отгонбаяр Coach