
Хүмүүс гэртээ ургамал, тасалгааны цэцэг худалдан авахдаа хамгийн түрүүнд гаднах төрх, хэр их арчилгаа шаардагдах болон хаана тавивал зүгээр бол гэх мэт зүйлүүдэд анхаардаг. Гэхдээ тэдний гаргадаг түгээмэл алдаа бол хамгийн чухал зүйлийг нь буюу эрүүл мэндэд тухайн ургамал хэрхэн нөлөөлдгийг судлалгүй үлдээчихдэг.
Ковид 19 цар тахал гаран дэлхий даяар ард иргэд гэртээ түгжигдсэн тэр цагаас хойш тасалгааны ургамлууд өмнө байгаагүйгээрээ илүү чухал болж ирсэн. Цэвэр агаар хүний эрүүл мэндэд гол нөлөөг үзүүлдэг гэдгийг ч мартаж болохгүй.
Тасалгааны ургамлууд танд тийм ч их нөлөөг авчрахгүй юм шиг санагдаж болох ч яг үнэндээ нэгхэн савтай цэцэг чимээгүйхнээр таны болон хайртай дотны хүмүүсийн тана эрүүл мэндийг сайжруулж байдаг. Харин яг ямар төрлийн ургамал юунд сайн байдаг талаарх мэдээллийг бид танд хүргэж байна.
1. ЛАВАНДЕР

Лавандер нь цагаан мөнгөлөг навч, усан үзмэн ягаан өнгийн цэцэгтэй, зөөлөн тайвшруулах үнэрийг өөрөөсөө ялгаруулдаг ургамал юм. Энэхүү ургамал ихэнхдээ гар тогоонд тавигддаг бөгөөд гэрийн орчинд яг тохирсон ургамал гэдэгтэй маргах зүйлгүй.
Цэцгийн зөөлөн, тааламжтай үнэр нь стресс, түгшүүр, нойргүйдэл зэрэг асуудлуудтай тулахад тусалдаг. Арчилгааны хувьд уг ургамал нь нарлаг газарт ургах ба усалгааг зөвхөн хөрс нь чийггүй болсон үед л хийвэл зохино.
2. АЛТАН ПОТОС

Алтан Потос нь тасалгааны ургамлууд дундаа алдартайд тооцогдох бөгөөд үүнд нь ч шалтгаан бий. Энэхүү гүн ногоон өнгийн ургамал нь ургуулахад маш амархан буюу арчилгаа гээд байх зүйл тийм ч ихээр шаардахгүй. Бүр нарны гэрэл ч хэрэггүй гээд боддоо?
Тэгсэн ч алтан потос нь агаарыг олон төрлийн хорт бодисоос цэвэршүүлж өгдөг шидтэй ба муухай үнэрийг арилгаж, дэлгэц удаан ширтээд ядарсан нүдийг амраадаг тустай.
3. ЦАХИРМАА

Цахирмаа цэцэг нь халуун оронд ургадаг хараа булаам классик цэцгүүдийн нэг мөн. Зөвхөн хараа булаагаад ч зогсохгүй энэхүү ургамал нь эрүүл мэндэд ч сайн нөлөө үзүүлдэг. Жишээ нь бат бөх унтахад тусалж, хүний биеийг тайвшруулан, амар амгалан мэдрэмжийг төрүүлдэг.
Уламжлалт анагаах ухаанд хатаасан цахирмаа цэцгийн дэлбээг цайнд хэрэглэж дархлаа болон ядаргааг тайлахад ашигладаг байна.
4. МОГОЙН УРГАМАЛ

Могойн ургамал нь тасалгаа дахь агаарыг цэвэршүүлдэг гэдгээрээ сайн танигдсан. Могойн ургамал шөнийн цагаар маш идэвхтэй байдаг тул унтлагын өрөөндөө тавивал бөх унтах боломжийг ч нээж өгдөг.
Хатуу нэртэй ч хамгийн ашигтай гэж хэлж болох уг ургамал нь агаарыг цэвэршүүлэхээс гадна агаарт болон ойр орчимд буй хортой химийн бодисуудыг устгадаг учраас гэрийнхээ хэд хэдэн газарт аваад тавьчихад буруудахгүй.
5. АЛОЭ ВЕРА

Бид алоэ вераг наранд түлэгдсэн арьс эсвэл зүгээр л арьсанд сайн талаар сайн мэднэ. Угаас уг ургамал олон мянган жилийн турш арьс арчилгааны зориулалтаар хэрэглэгдсээр ирсэн. Гэхдээ алоэ вераг зүгээр л өрөөндөө байршуулснаар танд маш олон эрүүл мэндийг давуу талуудыг авчирдаг гэнэ.
Ялангуяа будаг, хорт бодис гэх мэттэй ажилладаг хүмүүсийн хувьд энэхүү ургамал хамгийн чухал найз нь болж өгдөг.
6. ОЙМ

Энэхүү саглагар ногоон ургамлын агаар цэвэршүүлэх чадварыг НАСА-аас судалсан байдаг. хэдийгээр бид сансарт цэвэр агаар ямар хэрэгтэйг мэдэхгүй ч НАСА оймыг агаар цэвэршүүлдэг гэсэн судалгааг хийчхээд байхад бидэнд эсэргүүцээд байх шалтгаан байгаа гэж үү?
Ялангуяа агаарт буй пластик, формальдегид, болон утааг сайн шүүж авдаг байна. Эдгээр хорт элементүүдийг ойм нь ид шидийн мэтээр бүгдийг нь өөртөө шингээн эрдэс бодис болгон хувиргадаг бөгөөд тэрхүү боловсруулсан эрдэс бодисоороо ургамал нь өөрөө тэжээгдэн амьдардаг гэнэ.
7. РОЗМАРИН

Өөр нэгэн олонд хайрлагдсан гал тогооны ургамал бол Розмарин. Уг бутлаг ургамал нь олон тооны үлгэр домогт гардаг ба уламжлалт анагаах ухаанд ч ихээхэн хэрэглэгддэг.
Ургамал нь хүнийг аливаад төвлөрөхөд тусалдаг ид шидтэй. Зүгээр л Розмариныг үнэрлэхэд ой санамж болон төвлөрөлтөд нэн тустай нь тогтоогдсон тул эдгээр тал дээр асуудалтай байгаа хүмүүст Розмариныг санал болгож байна.
8. ЖАСМИН

Жасмин нь анхилам сайхан үнэртэй цэцэг гэдгээс гадна байгалийн стресс тайлагч юм. Зөвхөн стресс тайлаад үл барам таны сэтгэл санааг өргөж, сэтгэл зовнилыг бууруулдаг байна.
Анхилам үнэр нь цаанаасаа л хүнийг тайвшруулж бат бөх унтахад тусалдаг тул нойрны асуудалтай тулгарч буй хүмүүс өргөнөөр уг ургамлыг өрөөндөө авч тавьдаг.
9. АНГЛИЙН ХИВИ

Английн Хиви нь гэрт болон оффист гоёл чимэглэлийн зориулалтаар эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар тавигддаг ургамал. Уг ургамлыг хөгц үүсэх магадлалтай чийгтэй газруудад тавихад хамгийн тохиромжтой.
Зогсолтгүй ургах навчнаас нь болоод хүмүүс түүнийг номын тавиур дээр унжуулан тавих нь олонтоо байдаг. Мөн английн хиви нь агаарт байгаа хорт бодисыг шүүн цэвэрлэхэд тусалдаг тул гэрийн тана агаар илүү цэвэр, эрүүл байхад нөлөөлдөг байх нь ээ.
10. ААЛЗНЫ УРГАМАЛ

Ургуулахад маш амархан, арчилгаа бага шаарддаг учраас аалзны ургамал олон хүмүүсийн гэртээ тавих ургамлын сонголт байж чаддаг.
Аалзны хөлийг санагдуулам олон салаалж ургадаг энэхүү ургамал нь агаарт байгаа нүүрстөрөгчийн давхар исэл, формальдегид болон бусад хорт бодисыг шүүх чадвартай бөгөөд агаарын хүчилтөрөгчийн түвшинг нэмэгдүүлснээр гэрийг илүү цэвэрхэн, таатай болгодог байна.
Эх сурвалж: UrbanStems
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!