Rosé "Call Her Daddy" подкастад токсик экс найз залуугийнхаа тухай ярьжээ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Rosé алдарт “Call Her Daddy” подкастад оролцож, Грэммигийн нэр дэвшил, хайр дурлалын талаарх үзэл бодол болон хувийн туршлага, ирээдүйн төлөвлөгөө зэрэг олон сэдвээр ярьсан байна. Уг дугаар нь “Alex Cooper Presents: A Grammys Special (ft. Rosé)” нэртэй.

Rosé подкастад солонгос стилийн коктейль “somaek”-ийг танилцуулсан ба тэд Азийн янз бүрийн байршлуудад ярилцлагаа хийсэн байна.

Тэрээр нэгэн хуучин найз залуугийнхаа тухай ярьсан бөгөөд тэр хүн энгийн хүн байсан ч Rosé-оосоо ч илүү бусдын нүдэнд өртөхөөс айдаг нэгэн байсан аж. Эхэндээ энэ нь Rosé-д “зөв” мэт санагддаг байсан ч, дараа нь түүнийг хэзээ ч найзуудтайгаа, Rosé-ийн найзуудтай, ер нь хэнтэй ч уулзуулахыг хүсдэггүй нь хэвийн зүйл биш гэдгийг ойлгожээ. Мөн тэрээр болзож байхдаа зураг авахуулчихгүйн тулд ямар их зүйл хийдэг байсан тухай ярьжээ. Зөвхөн папараццигаас биш, гар утас барьсан хэн ч сошиалд оруулж мэдэх тул түүнээс хүртэл зайлсхийдэг байсан аж.

Би залуу байсан. Бид зөв хос биш байсан ч бие биендээ дуртай байсан тул хэсэг хугацаанд харилцаатай байсан. Би яг л дурласан сэтгэгдлээрээ байсан. Харин тэр миний байх ёстой газартай холбоотой хязгаар тавьдаг байсан. "Би найзуудтайгаа явна, чи ирэхгүй" гэж хэлдэг байсан. Яагаад ингэж байх шаардлагатай байсан юм бол гэж би гайхдаг байлаа.

Бид хаашаа ч явж чаддаггүй байсан болохоор би эмээ шиг хувцаслаад түүний гэрт очдог байлаа. Хэсэг хугацаанд би гэртээ зөвхөн "эмээний хувцас"-нд зориулсан тусдаа зайтай байсан. Нэг үе бүр тэдний алхдаг хэв маягийг хүртэл дуурайж сурсан хэмээн дурссан байна.

Подкастын хөтлөгч Alex Cooper түүнийг одоогоор хэн нэгэнтэй болзож байгаа эсэхийг асуухад Rosé “Би хайрыг хайж байна” гэж хариулжээ.

Ийм төрлийн асуултад болгоомжтой ханддаг шалтгаанаа тайлбарлахдаа Rosé:

“Надаас ийм асуулт асуух бүрд, дараа нь гарч ирэх нийтлэлүүд, сэтгэгдлүүд төсөөлөгддөг. Би зүгээр л "тийм" эсвэл "үгүй" гэж хэлчихмээр байна. Гэхдээ тэр хариулт миний бүх хувь хүний шинжийг тодорхойлчихож магадгүй юм шиг санагддаг. 

Тэрээр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй, нулимстайгаар:

"Би K-pop хамтлагийн гишүүн гэхээрээ л өөр төрлийн хүн болчихоогүй. Би ч бас энгийн хүн. "Тэд чинь алдартнууд, би тэднийг өрөвдөхгүй" гэдэг үг их сонсогддог, би өөрөө ч ингэж хэлж байсан. Гэхдээ сошиал медиа ноёрхсон энэ үед амьдралын зарим хэсэг үнэхээр хэцүү" гэж ярьжээ.

“Call Her Daddy” нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн их сонсогддог подкаст бөгөөд Miley Cyrus, John Mayer, Chelsea Handler зэрэг Холливудын A зэрэглэлийн алдартнуудыг оролцуулдаг.

Alex Cooper 2021 онд Spotify-тай ойролцоогоор 60 сая ам.долларын гэрээ байгуулснаар дэлхийн медиагийн нөлөө бүхий хүн болсон билээ.

Rosé энэхүү подкастад уригдсанаараа K-pop-оос давж дэлхийн од гэдэг байр сууриа дахин бататгалаа.

Rosé нь Bruno Mars-тай хамтарсан “APT.” дуугаараа 68 дахь удаагийн Грэмми шагналд дараах гурван төрөлд нэр дэвшсэн байна:

  • Оны бичлэг (Record of the Year)
  • Оны дуу (Song of the Year)
  • Поп дуэт / хамтлагийн шилдэг гүйцэтгэл (Pop Duo/Group Performance)

#Rosé #Call Her Daddy