Harry Styles “Грэмми”-ийн тайзнаа шагнал гардуулна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Harry Styles Ням гарагт болох “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд шагнал гардуулна.

Styles саяхан "Kiss All the Time. Disco Occasionally" нэртэй цомгийнхоо аялан тоглолтыг зарласан билээ. Түүний аялан тоглолт тавдугаар сарын 16-нд Амстердам хотод эхэлж, арванхоёрдугаар сарын 13-нд Сидней хотод өндөрлөнө.

Harry Styles өмнө нь нийт гурван Грэмми шагнал хүртсэн бөгөөд 2023 онд "Harry’s House" цомгоороо “Оны шилдэг цомог” шагналыг хүртэж байжээ.

Грэммигийн зүгээс удахгүй болох ёслолд оролцож, тайзнаа тоглолт үзүүлэх дараах уран бүтээлчдийг зарлаад байна.

  • Sabrina Carpenter,
  • Addison Rae,
  • Alex Warren,
  • KATSEYE,
  • Leon Thomas,
  • Lola Young,
  • Olivia Dean,
  • SOMBR,
  • The Marías нар багтсаныг өмнө нь зарласан бөгөөд ойрын өдрүүдэд илүү олон нэрсийг нэмж танилцуулахаар төлөвлөжээ.

68 дахь удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол Ням гарагт Лос Анжелес хотын Crypto.com Arena-аас шууд дамжуулагдана.

Гол нэр дэвшигчдэд Lady Gaga, Bad Bunny, Kendrick Lamar, Sabrina Carpenter, Billie Eilish, Rosé, Doechii нар багтаж байна.

#Harry Styles #Грэмми