“Howl's Moving Castle” анимийн тухай бид юу мэдэх вэ?


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-14

Явдаг цайз, ярьдаг гал, санаандгүй учирлаар тохиосон сайхан хайрын түүхийг өгүүлэх Howl's Moving Castle анимег үзээгүй хүн ховор байх. Сэтгэлд хоногшсон цөөхөн хэдэн анимийнхээ нэгийг энэ удаа онцлон бэлтгэлээ. 

Howl's Moving Castle анимег 2004 онд нэрт найруулагч Хаяо Миязакигийн бичиж найруулсан ба анхны зохиол нь Английн зохиолч Диана Вин Жонсын 1986 оны ижил нэртэй роман байжээ.

 

Миязаки 2003 онд АНУ Ирак руу довтлохыг эсэргүүцэж байснаар энэхүү кино дайны эсрэг хүчтэй сэдвүүдийг агуулсан байна. Миязаки Иракийн дайны талаар "Уур хүргэм байсан" гэж хэлж байсан бөгөөд энэ нь түүнийг АНУ-д таагүй санагдах аниме бүтээхэд хүргэжээ. Мөн хүний хөгшрөх үйл явцыг судалж, насыг эрх чөлөө олгох зүйл хэмээн гол дүрд эерэгээр дүрсэлсэн. Анимед феминист үзэл санааг, энэрэн нигүүлсэхүйн үнэ цэнийг ч агуулжээ.

Howl's Moving Castle кино 2004 оны есдүгээр сарын 5-нд Венецийн 61 дэх олон улсын кино наадамд нээлтээ хийж, 2004 оны арваннэгдүгээр сарын 20-нд Японд нээлтээ хийсэн байна. Ингэснээр Японд 190 сая доллар, дэлхий даяар 236 сая долларын ашиг олсон нь арилжааны хувьд хамгийн амжилттай Япон аниме кинонуудын нэг болсон юм.

Тус аниме нь ид шидийн болон XX дугаар зууны эхэн үеийн технологийг хамтатган бүтээсэн зохиомол хаант улсад өөр улстай хийж буй дайны дэвсгэр дээр өрнөнө. Гэр бүлийнхээ дэлгүүрт ажиллах Sophie бол хариуцлагатай, энгийн 18 настай охин бөгөөд Howl  хэмээх нууцлаг шидтэнтэй санамсаргүй таарч, эгч Lettie дээрээ очихоор Cesari – ийн кафе руу явдаг. Энэ учрал муу шуламыг сэрээж, хожим нь дэлгүүрт ирж Sophie-г 90 настай эмгэн болгон хувиргана. Хараал нь түүний нөхцөл байдлын талаар хэнд ч хэлэхгүй байхаар шивлэгдсэн ба Sophie Market Chipping дэх гэрээсээ гарч, хараалыг тайлах  аргыг хайж олохоор шийдэв. Ийнхүү киноны гол үйл явдал эхлэх аж.  

#Кино урлаг