

Салалт гэдэг бол амьдралын хамгийн хүнд сорилтуудын нэг юм. Хайртай хүнтэйгээ салсны дараа сэтгэл санаа тогтворгүй болж, олон янзын мэдрэмж төрдөг. Энэ үед өөрийгөө хянах, зөв шийдвэр гаргах нь маш чухал. Энэ удаагийн нийтлэлээрээ салалтын дараа хийж болохгүй 10 үйлдлийг хүргэж байна.
1.Салалтын дараа хэт их архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Согтууруулах ундаа нь түр зуурын тайвшрал өгч болох ч, урт хугацаандаа сэтгэл санааг улам дордуулж, асуудлыг шийдэхэд саад болдог. Иймд сэтгэл санаагаа тогтворжуулахын тулд эрүүл арга замыг сонгох нь зүйтэй.

2.Хуучин хайрттайгаа шууд холбоо барихгүй байх нь чухал. Салалтын дараа хоёр талын аль аль нь сэтгэл санааны хувьд эмзэг байдаг тул богино хугацаанд холбоо барих нь шархыг улам сэдрээж болзошгүй. Тиймээс тодорхой хугацаанд харилцаагаа таслах нь зөв алхам юм
3.Өөрийгөө буруутгах хэрэггүй. Салалт бол хоёр талын шийдвэр байдаг бөгөөд зөвхөн нэг тал буруутай гэж үзэх нь шударга бус юм. Өөрийгөө буруутгаснаар сэтгэл санаа улам хямарч, өөртөө итгэх итгэл буурдаг. Харин ч энэ боломжийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурахад анхаарах хэрэгтэй.
4. Шинэ харилцаа эхлүүлэх гэж яарах хэрэггүй. Салалтын дараа сэтгэл санаа тогтворгүй байдаг учраас шинэ харилцаанд орох нь эрсдэлтэй. Эхлээд өөрийгөө ойлгож, сэтгэл санаагаа тогтворжуулсны дараа шинэ харилцааг эхлүүлэх нь зүйтэй.

5.Бусдаас өөрийгөө тусгаарлах нь бүр л дордуулна. Харин оронд нь олон хүн хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь уйтгар гунигаас тань ангижруулах болно.
6. Хуучны дурсамжийг ухах хэрэггүй Зураг, чат, бэлгийг дахин дахин харах нь зүрхийг буцааж шархлуулна. Дурсамж сайхан ч яг одоо чиний ирээдүй илүү чухал. Түр холдуулж, хайрцганд хийж тавь.
7. Сурлага, мөрөөдлөө орхих бол өөрийгөө доромжилохоос ялгаагүй Салалт бол амьдралын нэг бүлэг, харин чиний амьдрал бол бүтэн номын зохиол гээд бодоод үзээрэй. Шалгалт, уралдаан, хоббигоо хойш тавибал өөртөө боломж хааж байна гэсэн үг. Мөрөөдөл бол чиний жинхэнэ хүч.

8. Хов жив тараах, доромжлох нь бүдүүлэг явдал шүү. Хэн нэгнийг муухай харагдуулах тусам өөрийн дүр ч бүдгэрдэг. Хүндэтгэлтэй хандвал чи өөртөө хүндэтгэл үзүүлж байна гэсэн үг. Чимээгүйхэн урагшлах нь хамгийн хүчтэй хариу.
9. Найдвараа битгий алдаарай. Өнөөдрийн бороо маргаашийн солонгоос урьд явдаг. Чи хайрлуулж, хайрлах үнэ цэнтэй. Салалт чамайг эвдэхгүй, харин илүү ухаалаг, илүү хүчтэй болгоно. Өөртөө итгэ — чи урагш явж чадна.
10.Сошиал орчинд сэтгэл хөдлөлөө бүү гаргаарай. Энэ нь нөхцөл байдлыг хүндрүүлэх болохоос биш шийдэж чадахгүй. Харин ч аз жаргалтай байгаагаа илэрхийлээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!