ВИДЕО: "Single’s Inferno-5" трэйлэрээ цацлаа


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

“Single’s Inferno” бол “Inferno” хэмээх алслагдсан арал дээр хамт амьдарч, хайраа олохыг хичээдэг ганц бие хүмүүсийн тухай алдартай болзооны реалити шоу юм.

“Inferno” дээр оролцогчид нас, мэргэжлээ илчлэхийг хориглодог. “Inferno”-оос гарч, тансаг зочид буудлын “Paradise” руу очих цорын ганц арга нь өөр нэг оролцогчтой амжилттай хос болж таарах явдал юм.

Постерт шинэ улирлын долоон оролцогч ил гарч, “no cap on this flirting war” (Сэтэгнэх дайн ямар ч хязгааргүй) гэх уриа бичигджээ.

Трэйлерт урьд өмнөхөөсөө ч илүү зоригтой сээтэгнэх нь гарна:

  • “Би дурлачих шиг боллоо”,
  • “Дүү залуутай хамт байхад ямар санагдаж байна?”,
  • “Би чамайг хүсэж байна” гэх мэт сэтгэл хөдлөлдөө үнэнч ганц бие хүмүүсийн шулуун, нээлттэй үгс гарч, панелистууд  бүгд л “Тавдугаар бүлэг ёстой галзуу юм” хэмээн уулга алдацгааж байна.

“Single’s Inferno 5” нэвтрүүлэг 1-р сарын 20-нд нээлтээ хийнэ.

#Single’s Inferno-5