

Шинэ жил гарч, энэ жилдээ юу хийх тухайгаа төлөвлөдөг тэр л нандин цаг үе хүрээд иржээ. Гэхдээ заримдаа хүмүүс хийх зүйлсийнхээ жагсаалтад хэтэрхий биелэгдэшгүй зүйлсийг бичдэг болохоор жилийн төгсгөлд жагсаалтаа шалгахад хийсэн гээд зөвлөчихмөөр зүйл олддоггүй шүү дээ. Тиймээс уншигч та бүхэндээ зориулан тийм ч онцгой биш харагдаж болох ч асар эерэг үр дүнг авчирдаг хэд хэдэн дадлыг санал болгож байна.
1. Өдөрт гурван удаа хооллох

Ажил амьдрал буцалсан завгүй долоо хоногийн өдрүүдэд заримдаа бид өглөөний цайгаа уулгүй гэрээсээ гарах нь элбэг байдаг. Магад толгойд бодогддог цорын ганц зүйл нь кофе байдаг байх. Өглөөний цайгаа алгасах нь цусан дахь сахрын хэмжээг ихэсгэдэг бөгөөд өлөн элгэн дээрээ кофе уух нь яав ч эрүүл эхлэл биш. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд өглөөний цайг заавал ууж байх ёстой. Тиймээс өөрийн эрүүл мэндийн төлөө босдог цагаасаа арван минутын өмнө босоод ядаж нэг өндөг идээд ажил, сургуульдаа явдаг байгаарай.
2. Долоо хоног болгон өөр өөр хүнд хайртай гэдгээ хэлэх

Бид өөрсдийн ойр дотны хүмүүстээ ямар их хайртайгаа хэлэхээ үргэлж мартаж байдаг. Энэ жилээс эхлээд долоо хоногт ядаж нэг хүнд өөрийн чин сэтгэлийг илэрхийлж тэднийг амьдралдаа байгаад ямар их баярлаж явдаг талаараа хэлээрэй.
3. Ургамал худалдаж авах

Ургамал худалдаж аван гэртээ юм уу ажлын газартаа байрлуулах нь зөвхөн агаарын чанарыг сайжруулаад зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндэд ч тустай байдаг гэнэ. Учир нь та тэрхүү ургамлыг өдөр болгон усалж, арчилж буй болохоор. Тэгээд нэг л өдөр тэгж их хайрлаж арчилсан ургамал тань цэцэглэсэн байхыг харах шиг гайхалтай мэдрэмж хаа байх билээ?
4. Сайн найзтайгаа цагийг өнгөрөөх

Хамт өдрийн хоол идэх, кино үзэх, паркаар алхах гээд хамтдаа цагийг өнгөрөөж л байвал юу ч хийсэн болно. Чамайг хамгийн сайн ойлгодог нэгэнтэй цагийг өнгөрөөх нь урт удаан стресс дагуулсан асуудлыг мартахад хамгийн шилдэг эм юм. Хэрвээ найз чинь ойр хавьд байхгүй бол яагаад сонирхолтой эвэнтүүд рүү явж танилын хүрээгээ тэлж болохгүй гэж?
5. Хадгаламж нээ

Хадгаламжид заавал их хэмжээний мөнгө хадгалах ёстой гэж хэн хэлээ вэ? Хадгаламж нээгээд өөрийн боломжоороо бага багаар сар бүр мөнгө хийгээд байхад жилийн эцсээр та голохооргүй хэмжээний хуримтлалтай болж чадна.
6. Ухаалаг утаснаасаа түр зур завсарлага ав

Долоо хоногийн нэг өдрийг “утасгүй өдөр” болгон сонгоорой. Ном унш. Бүтээлч зүйл хий. Тоглоом тогло. Өгүүллэг бич. Алх. Утас оролцдоггүй бүхий л зүйлийг хий. Энэхүү утасгүй өдөртөө гэр бүл, найз нөхдийгөө ч уриалж хамтдаа хөгжилтэй зүйлс хийж болно. Би энэ зуршлыг өөртөө нийт дөрөв хоногийн турш тоггүй байсны үр дүнд суулгаж чадсан юм. Итгэнэ үү байна уу өөрөө л мэд. Гэхдээ эдгээр дөрвөн өдөр үнэхээр хөгжилтэй байсан.
Эх сурвалж: Medium
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!