

Avatar: Fire and Ash кино саяхан нээлтээ хийснээс хойш дэлхийн кино театруудыг эзэгнэж, ердөө дөрвөн өдрийн дотор 760 сая ам.долларын орлого оллоо. Ингэснээр Avatar 3 кино 2025 оны хамгийн өндөр амжилттай кинонуудын нэг болж байна.
Киноны үйл явдал
Энэ удаагийн анги нь Пандорагийн амьдрал улам хурцадмал болох мөчөөс эхэлнэ. Жэйк Салли болон түүний гэр бүл өмнөхөөсөө илүү аюултай дайсантай нүүр тулж, гал, үнс, устгал гэх аюултай ертөнцөд ард түмний оршин тогтнолын төлөөх тэмцэл эхэлнэ. Байгаль хамгаалал, гэр бүлээ хамгаалах үнэ цэнийг зэрэгцүүлэн өгүүлсэн уг кино нь зөвхөн киноны чанар төдийгүй сэтгэлзүйн гүн утга санааг агуулсан гэдгээрээүзэгчдийг татаж байна.
![]()
Өмнөх ангитайгаа ижил хугацаанд харьцуулахад арай орлогоороо хойно явж байгаа ч “Fire and Ash” анги нь асар том амжилтыг үзүүлсэн хэвээр. Гадаад зах зээлээс $181.2 сая олсноор Ням гараг хүртэлх байдлаар дэлхий даяарх орлого $760.4 саяд хүрлээ. Үүнд дотоодын орлого $217.7 сая, гадаадын орлого $542.7 сая хүрсэн байна.
Зул сарын баярын үеэр кино театруудад үзэгчдийг татсан бусад бүтээлүүд ч байсан. Жишээлбэл “Zootopia 2, The Housemaid, Marty Supreme” зэрэг кинонууд өндөр орлого олсоор бокс оффисын тэргүүн эгнээнд бичэгдэж буй. Гэхдээ зул сарын баярын өдрүүдэд жинхэнэ ноёрхлыг тогтоосон кино бол маргаангүй Avatar: Fire and Ash байв.
Zootopia 2 нь нээлтээсээ хойш таван долоо хоногийн дараа ч олон бокс оффисын жагсаалтад дээгүүр бичигдсээр байгаа. БНХАУ-д бараг дангаараа $561 саяын орлого олж, нийт дүн нь олон улсаас олсон орлоггороо $1.420 тэрбумд хүрсэн. Гэсэн ч түүний араас Avatar 3 бичигдэж байна.
Avatar 3 кино технологийн шинэчлэлээ улам өндөр түвшинд ахиулсан гэдэг нь харагдаж байлаа. Дүрслэл, дуу зэрэг нь Avatar цувралыг яагаад том дэлгэцийн өмнө заавал сууж үзэн мэдрэх хэрэгтэйг дахин нэг баталж байгаа юм.

Эх сурвалж: Hollywood reporter
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!