

Жил бүрийн 12 дугаар сарын 2-нд дэлхий нийт "Боолчлолыг устгах олон улсын өдөр"-ийг тэмдэглэн, орчин үеийн боолчлолын бүх хэлбэртэй тэмцэх уриалга дэвшүүлдэг. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь 1949 оны энэ өдөр НҮБ-аас “Хүний наймаа, бусдын биеийг үнэлүүлэн мөлжихтэй тэмцэх тухай” 317-р тогтоолыг баталсан явдалтай холбоотой.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага энэхүү өдрийг голлон зохион байгуулж, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн хүнд хөдөлмөр, албадан гэрлэлт, зэвсэгт мөргөлдөөнд хүүхэд ашиглах зэрэг орчин үеийн боолчлолын төрлүүдийг бүр мөсөн устгахыг уриалдаг.
Энэ өдөр бол хүн бүр эрх чөлөөтэй, нэр төртэй амьдрах ёстойг сануулсан, хүнлэг нийгмийг бүтээхэд чиглэсэн дэлхийн хамтын үйл ажиллагаа юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!