Шин Мин А болон Ким Ү Бин нар 10 жил үерхсэний дараа гэрлэлтээ зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өнөөдөр тэдний агентлаг болох AM Entertainment гэрлэх тухай мэдээг зарлалаа.

"Сайн байна уу, энэ бол AM Entertainment байна.

Бидний жүжигчид болох Шин Мин А, Ким Ү Бин нарын талаарх нэгэн баярт мэдээг хуваалцаж байна.

Удаан хугацаанд үргэлжилсэн харилцааныхаа дараа Шин Мин А, Ким Ү Бин нар нэг нэгнийхээ насан туршийн хань болохоор шийджээ.

Тэдний хурим арван хоёрдугаар сарын 20-нд Сөүл хотод, хоёр талын гэр бүл, хамаатан садан болон ойр дотнын найз нөхдийн хүрээнд болно.

Амьдралын чухал шийдвэрээ гаргаж буй хосод ерөөлөө хайрлана уу. Хоёулаа цаашид ч жүжигчнийхээ карьерт үнэнч байж, та бүхний хайр, дэмжлэгт хариу барихаар хичээн ажиллах болно.

Баярлалаа." гэжээ.

#Шин Мин А #Ким Ү Бин