ФОТО: Бүхий л цагаа музейд өнгөрүүлсний үр дүнд түүний ГАЙХАЛТАЙ БҮТЭЭЛ төрдөг


Хонгороо | YOLO.MN
2017-11-06

Зарим хүний хувьд музей уйтгартай газар мэт санагддаг. Тэгвэл нэгэн залуугийн хувьд тус газар нь бүтээлээ хийх гайхалтай төв болдог байна. Францын зурагчин Стефан Драсчан гэх залуу уран зургийн галлерейгаар байнга зочилж шинэ санаа, шинэ төслийг эрэлхийлдэг байна.

Түүний төслийн нэг нь "Хүн ба уран зургийн зохицол" юм. Түүний гайхалтай бүтээлүүдийнх нь ард тэвчээр байдаг аж. Учир нь тэрээр зургийн аль нэг хэсэгт зохицох хүмүүсийг хүлээн Парис, Вена болон Берлиний музейгээр зочлох дуртай.

Тэвчээртэй байдлынхаа үр дүнд уран зураг сонирхож байгаа хүмүүс болон уран зургийн гайхалтай зохицлыг бий болгоно. Ихэвчлэн хүмүүсийн өмссөн хувцас нь уран зурагтай давхцаж таардаг бөгөөд үсний загвар, өнгөнөөс гадна бүр сахлаараа ч таарах тохиолдол байдаг ажээ. Эцэст нь сануулахад, Стефан Драсчан чамайг хаа нэгтээгээс ажиглаж байж магадгүй шүү! cheeky

Түүний гэрэл зургийн төслийг сонирхоцгооё.































































#Museum #Photo