

“Амьдралын Өнгө” төрийн бус байгууллага ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд “Амьдралын Өнгө” сэдэвт уран зургийн уралдаан зарлаж байна.
Амьдрал бол өнгө бүрийн нийлбэр. Өнгө бүр өөрийн дурсамж, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлдэг. Сурагчид энэхүү уралдаанаар өөрийн ертөнцийг будгаар илэрхийлж, амьдралын утга учрыг зураг болгон буулгах боломжтой.
Уралдаанд тавигдах шаардлага:
Анхаарах зүйл: Хуулбар зураг хүлээн авахгүй. Бүтээлд ямар нэгэн зургаас санаа авсан эсвэл шууд хуулбарласан тохиолдолд шалгаруулалтад оролцуулахгүй.
Сэдэв: Амьдралын өнгө
Хамрах хүрээ: ЕБС-ийн 9–12-р ангийн сурагчид
Бүтээл хүлээн авах хугацаа: 11-р сарын 12–27
Шагналын сан:
Шалгаруулах журам: Ирсэн бүтээлийг “Амьдралын Өнгө” НҮТББ-ын цахим хуудас дээр байршуулж, 30% хандалт, 70% шүүгчдийн үнэлгээгээр дүгнэнэ.
Бүтээлийг цахим хуудасны чат хэсэг болон и-мэйлээр илгээж болно. Илгээж буй бүтээлийн хамт овог нэр, сургуулийн нэр, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичих шаардлагатай.
И-мэйл: munkhuariana@gmail.com
Утас: 9881–4400
Instagram: @amidralin_ungu.20
Facebook: “Амьдралын Өнгө”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!