

Өчигдөр SM Entertainment-ийн шинэ хөгжмийн лейбл SMArt Им Си Ваны анхны соло мини альбом болох “The Reason”–ийн тизерийг нийтэллээ.
SMArt-ын мэдээлснээр “The Reason” нь таван дуугаас бүрдэнэ. “The Reason” нь 12-р сарын 5-нд 18:00 цагаас хөгжмийн платформууд дээр зэрэг цацагдана.
SMArt бол шинэ хөгжмийн лейбл бөгөөд энэ төсөлд нэгдсэн хамгийн анхны артист нь Им Си Ван юм.
Им Си Ван 2010 онд ZE:A хамтлагийн гишүүнээр “Mazeltov” дуугаар дэбют хийж байсан билээ. Тэр “Misaeng,” “The King Loves,” “Run On,” “Tracer,” “Boyhood” зэрэг олон драмын дуу дуулж байсан ч энэ нь түүний дэбютээс хойшхи анхны соло цомог юм.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!