СЭТГЭЛ ТАТАМ хүн байхын нууц


Аска | YOLO.MN
2017-07-17

Хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж итгэлийг нь олох тийм ч хэцүү биш гэдгийг мэдэх үү? Хэдхэн аргыг хэрэглэхэд л хангалттай.

1. Алдаа гаргахаас бүү ай

Бүгдээс илүү бүхнийг чаддаг байх гэж бүү хичээ. Эсрэгээр нь өөрийн алдаа дутагдлуудаа ичиж санаа зоволгүй хэлж бай. Өөрийн алдаа дутагдлыг хүн бүр төдийлөн олж харж хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ. Өөрөөрөө байж заримдаа тэнэг мэт харагдахаас ч бүү ич, чамтай хамт хөгжилдөн инээнэ үү гэхээс чамайг шоолж бол инээхгүй, санаа амар байж болно.


2. Илэн далангүй бай

Хүнтэй ярихдаа нүд рүү нь эгцэлж харан инээмсэглэж бай. Хүний ярьж байгаа зүйлийг нь анхааралтай сонсож сэтгэл хөдлөлд нь хариу үйлдэл үзүүлж бай. Хүнтэй үг сөрөн маргалдахаас илүү тухайн хүнийг ойлгох гэж хичээ, түүний талаар асуулт асуу, илэн далангүй байж өөртэйгээ ижил төстэй зүйлсийг түүнээс олж хар. 


3. Биенд нь хүрэх

Аливаа баярт өдөр тохиовол тухайн хүнийхээ гараас нь барьж баяр хүргэх эсхүл мөрөнд нь зөөлөн хүрэх нь хүний сэтгэлийг ихэд хөдөлгөнө.


4. Нүүрэн дэх сэтгэл хөдлөлөө бүү нуу

Хичнээн уйтгартай байсан ч тухайн уур амьсгалыг өөрчил, хөгжилтэй болго. Нүүрээ хэрхэн хувиргахаа сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэхээ, ямар үед инээхээ тохируул.


5. Юмны нэрсийг сайн тогтоо

Танилцаад удаагүй хүнтэйгээ харьцахдаа нэрээр нь дууд, хамаатан садан хамтрагч найз нөхдийх нь нэрсийг нь ч тогтоо. Тэгвэл хүнд гүн сэтгэгдэл төрүүлэх болно.


6. Их сонсож бага ярихыг хичээ

#Charming #people #secret