

Мини Хи Жин NewJeans (NJZ)-ийн гишүүдийн ADOR руу буцаж ирэх шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр өнөөдөр дараах мэдэгдлийг гаргажээ.
“Тэдний ADOR руу буцаж ирэх шийдвэр бол тэдний нухацтай бодож, олон талаар тунгаасны дараа гаргасан хүнд шийдвэр байсан. Би тэдний энэ шийдвэрийг хүндэтгэж, бүрэн дэмжиж байна. Саад бэрхшээл байсан ч, бие биенээ хамгаалахын тулд дахин гар барьсан гишүүдийн зоригийг үнэлж байна. Би хаана ч шинээр эхэлж чадна. Гэхдээ NewJeans таван гишүүнтэйгээ бүрэн байх ёстой гэж бодож байна. Гишүүд улам хүчтэй болж, NewJeans илүү сайн хамтлаг болон өсөж, хамгийн чухал нь тавуулаа аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна.” гэжээ.
Тэр мөн HYBE-тай холбоотой шүүхийн маргааны талаар дурдсан байна.
“Олон шүүхийн хэрэг зэрэг явагдаж байгаа тул бид бүгдийн хувьд хэцүү үе байна. Миний болон HYBE-ийн хоорондох шүүхийн хэрэг нь NewJeans-тэй ямар ч холбоогүй. Би хувь хүнээрээ хамгийн сайн хичээж байгаа бөгөөд үнэн илчлэгдэх болно гэж итгэж байна."
Өчигдөр, ADOR агентлаг NewJeans-ийн гишүүд болох Хэрин болон Хэин хоёр агентлагтайгаа хамтран уран бүтээлийн үйл ажиллагаандаа эргэн орж байгааг зарласан.
Энэ мэдэгдлийн дараа олон хүн “тэгвэл Минжи, Даниел, Ханни гурав яах вэ?” гэж гайхаж эхэлсэн. ADOR энэ мэдээг гаргаснаас хэдхэн цагийн дараа Минжи, Даниел, Ханни нар хамтарсан мэдэгдэл гаргаж, ADOR-т буцаж байгаагаа баталсан юм шиг харагдсан.
Гэхдээ ADOR талаас “Тэд гурвын мэдэгдлийн үнэн зөвийг нягталж байгаа бөгөөд тэдний буцаж ирэх нь албан ёсоор батлагдаагүй байна” гэж мэдэгдсэн байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!