

Өндрөөрөө онцгойрох 19 настай өсвөр насны сагсан бөмбөгийн тоглогч Оливье Риу анх удаа талбайд гарч спортын түүхэнд шинэ хуудас бүтээлээ. Тэрээр энэхүү тоглолтын дараачаас дэлхийн хамгийн өндөр сагсан бөмбөгийн тоглогч болсон юм. Түүний өндөр 7 фут 9 инч буюу 236 см.
Оливье Риу нь одоогийн байдлаар АНУ-ын дээд 1-р дивизоны коллежийн сагсан бөмбөгийн баг болох Florida Gators-т төвийн байрлалд тоглодог. Коллежийн дээд түвшинд тоглохоос өмнө Канадын залуу шигшээ баг болон АНУ дахь ахлах сургуулийн академи зэрэгт бэлтгэгдэж байлаа.
Тэрээр 2024 оны үед коллежид элссэн ба эхний улиралдаа тоглолтод гарахаас илүү бэлтгэлдээ анхаарах “redshirt” сонголтыг хийсэн юм. Redshirt гэдэг нь коллежэд тоглогчийг тоглолтод оролцохгүйгээр нэг жил бэлтгэл хийлгэж, туршлага хуримтлуулах арга юм. Ингэснээр тухайн тоглогч тухайн жилээ алдаа хийхгүйгээр хөгжиж, коллежийн багт 4 жил тоглох эрхээ алдалгүй хадгалж чаддаг.
Түүхэнд үлдэх мөч
Саяхан болсон Флорида их сургуулийн тоглолтонд анх удаагаа Оливье Риу гарч коллежийн сагсан бөмбөг төдийгүй дэлхийн түүхэнд хамгийн өндөр тоглогч болсон юм. Түүний өндөр NBA-ийн домогт тоглогчид болох Георге Мурешан, Манут Бол нараас хоёр инчээр, Яо Мин, Тако Фолл, Шон Брэдли нараас гурван инчээр өндөр байна.
-083025-2062419062.png)
Багийн дасгалжуулагч Голден хэлэхдээ “Тэр маш их хичээсэн. Тоглох боломж бага байсан ч үргэлж зөв, эерэг хандлагатай байж чаддаг тоглогч. ” хэмээн онцолж байв.
Флоридагийн их сургуулийн тоглолтын үеэр үзэгчид “Бидэнд Олливи хэрэгтэй байна.” хэмээн хашхиран дасгалжуулагч Тодд Голденыг Риуг тоглуулахыг шаардаж байлаа. Эцэст нь тоглолтын сүүлийн хоёр минутад Риу талбайд гарч ирэн Флорида баг Хойд Флоридагийн багийг 104-64 харьцаагаар хожсон нь түүний тоглолтын анхны гараа болов.
Тоглолтын төгсгөлд дасгалжуулагч түүнд боломж олгоход зааланд маш чанга алга ташилт сонсогдож, багийнхан нь баярлан угтаж байлаа. Хэдийгээр Риу бөмбөгт хүрч чадаагүй ч түүний инээмсэглэл болон талбайд гарсан тэр үе үнэхээр энэ тоглолтын онцлох мөч байв. Багийн тоглогч Мика Хандлогтен хэлэхдээ “Түүнийг инээмсэглэн гүйж байгааг харахад их сайхан байсан. Өнөөдрийн энэ мөч түүний шаргуу хөдөлмөрийн үр дүн.” гэж байлаа.
Мөн түүхэнд үлдэх амжилтынх нь талаар өөрөөс нь асуухад тэр инээмсэглэн “Надад бол ердийн нэг өдөр л байлаа.” хэмээн хошигносон байна.
Түүнийг ирээдүйд мэргэжлийн сагсан бөмбөгийн түвшинд буюу NBA эсвэл холбогдох бусад лигт амжилттай тоглогч болох боломжтой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Эх сурвалж: NBA
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!