IBIZA хөгжмийн наадмын тухай чи юу мэдэх вэ?


С. Наранжаргал | YOLO.MN
2022-06-16

Зун цагийг задгай талбайн амьд хөгжмийн фестивальгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл бид энэхүү нийтлэлээр маргааш буюу зургаадугаар сарын 17-ны өдөр болох гэж буй IBIZA music festival-н тухай хүргэж байна.

8 дахь жилдээ зохиогдож буй энэхүү хөгжмийн наадмыг Models.mn агентлагийн үүсгэн байгуулагч, загвар өмсөгч О.Билгүүн, Herbalife-н Монгол дахь нүүр царай Б.Галбадрах нар зохион байгуулдаг гэнэ. 

Өнгөрсөн жилийн IBIZA хөгжмийн наадмын хувьд тайзан дээр зөвхөн дуучид, DJ нар гэлтгүй комедиан Идэрээ болон загварын үзүүлбэрүүд, үзэгчдийн дундах хөгжөөнт тэмцээн болж өнгөрсөн билээ. 

Мөн IBIZA амьд хөгжмийн тоглолт дээр олны танил залуучууд олон ирдэг бөгөөд жүжигчид, дуучид уран бүтээлчдийн дунд элсний гар бөмбөгөөс эхлээд олон сонирхолтой тэмцээн зохиогддог байна. 

IBIZA-н тайзан дээр хэн хэн уригдсан тухай бүтэн зарладаггүй. Учир нь артистууд бол үзэгчиддээ барьж буй сюрприз юм. Одоогоор зарлагдсан артист, DJ-үүдийг танилцуулвал:

Мөн фестивальд мэргэжлийн бармен, бартендерүүд олон төрлийн уух зүйлсээр үйлчилэхээс гадна Food Station UB хамтран оролцохоор болсон байна. 

Фестивалийн бас нэгэн онцлог бол нийт зарагдсан тасалбарын үнийн дүнгийн 50% -г Дундговь аймаг дахь "Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд хандивлахаар болсон гэнэ. 

Мөн “Соёлтой залуусын төлөө” уриатай IBIZA music festival-д сайн дурын ажилтан жил бүр элсүүлж авдаг бөгөөд сайн дурын ажлын түүхдээ амьд хөгжмийн наадмын арын албанд хөгжилтэйгээр ажилласан тухайгаа нэмэх боломжтой юм байна. Nice уу?

Хэрэв чи фестивальд сайн дурын ажилтанаар очихыг хүсвэл доорх дугаараар холбогдоорой. 

Холбогдох утас : 88016161

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Хаана, юу болох вэ?