
Диснейн алдартай хүүхэлдэйн кинонуудын нэг “Tangled”-ийн бие даасан кино 2026-2027 оны хооронд гарах төлөвтэй байна. Харин энэ киноны гол дүр болох Рапунзелд Лиса дүр бүтээж магадгүй гэх мэдээллийг АНУ-ын Allkpop мэдээний сайт хүргэлээ.

Эх сурвалжуудын хэлснээр Лисаг “Tangled” киноны Рапунзелийн гол дүрд нэр дэвшүүлэхээр яриа хэлцэл болж байгаа гэнэ. Тус мэдээллээр Диснейн сүүлд гаргасан “Snow White” киноны шинэ хувилбарын орлого тийм ч сайн байгаагүй тул дараагийн бүтээлүүддээ дэлхий даяар танигдсан шинэ нүүр царайг эрэлхийлж байгаа байна. Тиймээс Лисагийн нэр хүнд болон жүжиглэлт энэ шаардлагад төгс нийцнэ гэж үзэж байна.
Мөн түүнээс гадна гол дүрд нэр дэвшихээр Флоренс Пью, Сидни Суини нар ч зэрэг яригдаж байна. Лиса энэ жил HBO-ийн хит цуврал “The White Lotus”-ийн гуравдугаар улиралд туслах дүрээр дебют хийсэн. Харин тус цувралын дараа кино шүүмжлэгчид түүний жүжиглэлтийн авъяас маш сайн болсон гэж үнэлцгээж байлаа.

Одоогоор Лиса Netflix-ийн “Extraction: Tiger” кинонд тоглохоор төлөвлөгдсөн байгаа. Харин “Тangled” киноны төсөл өмнө нь түр хойшлогдож байсан ч саяхан төлөвлөгөөгөө дахин эхлүүллээ. Гэсэн ч Дисней албан ёсны гарах огноо, найруулга болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ил зарлаагүй байна. Хэрэв төсөл төлөвлөгөөний дагуу урагшилбал олон үзэгчдийг татаж ашиг олох боломжтой гэж тооцоолж байгаа юм.
Хэрэв гол дүрд Лиса дүр бүтээвэл олон хүний анхаарлыг татах магадлалтай бөгөөд Диснейн гайхалтай уран бүтээлийг дахин шинэчлэн үзэгчдийн хүртээл болгох ажлын нэг хэсэг болох юм.
Эх сурвалж: Korea Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!