

2026 оны 10/31-11/13-ны хооронд Сенегалын нийслэл Дакар хотноо “Africa welcomes, Dakar celebrates” уриан доор зохиогдох Залуучуудын Олимпын наадам нэг жилийн дараа нээлтээ хийнэ.
Энэхүү наадам нь 17 хүртэлх насны дэлхийн шилдэг 2,700 залуу тамирчдыг нэгтгэж, Сенегал улсын Дакар, Диамниадио, Сали гэсэн гурван хотод зохион байгуулагдана. Нэг жилийн ойгоо угтан “Дакар 2026” зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны маскот “AYO”-г танилцууллаа.
“AYO” бол Сенегалын залуучуудын баяр хөөр, эрч хүчийг бэлгэдсэн арслан юм.

Нэр нь Ёруба хэлээр баяр хөөр гэсэн утгатай бөгөөд Дакар 2026 наадмын эв нэгдэл, баяр, соёлын бахархлыг илтгэнэ. “AYO” нь уламжлалт Тингандэ малгайгаа өмсөж, жэмбэ бөмбөрийн хэмнэлд алхах нь Сенегалын мэргэн ухаан, соёлын өв, үнэт зүйлийг дэлхий дахинаа харуулж байна.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!