Сагсан бөмбөгийн түүх


Дэлхийн өнцөг булан бүрд олон сая залуучуудыг дурлуулж чадсан хамгийн том спортуудын нэг бол сагсан бөмбөг билээ. Тэгвэл чи сагсан бөмбөгийн үүсэл хөгжил түүхээ мэдэх үү?

Сагсан бөмбөгийн түүх 1891 онд Канадын Массачусетсын Спрингфилдэд биеийн тамирын багш Жеймс Наизитт сагсанд бөмбөг шидэх болсноор эхэлсэн юм. Тус спорт 20-р зуунд Америк, дараа нь дэлхийн бусад хэсэгт маш хурдан хугацаанд дэлгэрч хөгжсөн. 1946 онд байгуулагдсан Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн нийгэмлэг (NBA) нь 20-р зууны сүүлчээр олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай болж сагсан бөмбөг нь Америкийн соёлын салшгүй нэг хэсэг болсон.

1932 оны 6-р сарын 18-нд дэлхий даяар сагсан бөмбөг хөгжиж эхэлсэн боловч тэмцээн, багийг зохицуулах олон улсын бодит байгууллага байгаагүй бөгөөд  Аргентин, Чехословак, Грек, Итали, Латви, Португали, Румын, Швейцар зэрэг улс хамтран олон улсын сагсан бөмбөгийн холбоог (FIBA) байгуулжээ. 1950 онд Аргентинд анх удаа Сагсан Бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.

 Монголын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг 1956 оны Өвөр Монголын Хөх хотод болсон "Хятад-Монголын Төмөрлөгийн аварга шалгаруулах тэмцээн" -д  оролцсон нь олон улсын анхны тэмцээн байв. Түүнээс хойш Монгол улс 3х3 төрлөөр эрс сайжирсан бөгөөд одоогийн байдлаар дэлхийд чансаагаараа 3-т бичигдэж байна.

Өсвөрийн сэтгүүлч Г. Сэргэлэнбаатар

 

#Be_Quiz #Basketball