

Амралтын өдрүүдээр юу хийхээр төлөвлөж байна даа? Yolo.mn сайтын зүгээс сн сурагч, оюутан залуус, гэр бүл, найз нөхдөөрөө амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлэхээр төлөвлөж буй хүн бүрд зориулан энэ амралтын өдрүүдэд болох сонирхолтой эвент, тоглолт, үзвэрүүдийг нэг дор багцлан хүргэж байна.
ТЭМЦЭЭН
Buff National Championship: MLBB 2025

Хэзээ: 2025.10.25 | 10:00 цагт
Хаана: Дархан юнайтед арена
Насны ангилал: 6+
Тасалбарын үнэ: 10,000₮
Esports Network /ESN/-ээс жил бүр зохион байгуулдаг “MLBB-ийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн” энэ удаа Дархан хотод зохион байгуулагдахаар болжээ. Аварга болсон цорын ганц баг эх орноо төлөөлөн “M7 World Championship – Wild Card” шатад өрсөлдөх эрхийн эзэн болох юм. И-спорт сонирхогч залуус маань энэхүү тэмцээнийг зорин очиж, багуудын өрсөлдөөн, сэтгэл хөдөлгөм мөчүүдийг дэргэдээс нь мэдрээрэй.
МСБХ-ны “Үндэсний дээд лиг” 2025-26

Хэзээ: 2025.10.26 | 10:30 | 4+
Хаана: M Bank Arena
Тасалбарын үнэ: 20,000₮ дээш суудлаасаа хамаарч янз бүр
Сагсан бөмбөг сонирхогч залуусын алдалгүй үзэх тоглолт энэ амралтын өдөр болох нь ээ. Энэ удаад Аравт, Aode Winx эмэгтэй багууд хоорондоо тоглохоор болсон бол эрэгтэй багуудын Бишрэлт Метал болон Mongolians, Хасын хүлэгүүд болон BCH Knights багуудын гал гарсан өрсөлдөөнт тоглолтууд болох юм байна.
ТОГЛОЛТ
XAOS Festival 2025 Concert Night 2

Хэзээ: 2025.10.25 | 19:00 цагт
Хаана: On'n Off Production House
Тасалбарын үнэ: 100,000₮
Дэлхийн экспериментал хөгжмийн сүүлийн үеийн урсгалыг манлайлж яваа хоёр залуу, Англи уран бүтээлч Рэйни Миллер, Польш уран бүтээлч 2К88 нарын амьд тоглолт энэ хагассайн өдөр On’n Off Production дээр болно. Тус тоглолт дурсамж, зүүдний ертөнц, басс, рэп, даб, смоук холилдсон 2К88-ийн Shame нэртэй сод бүтээлээр эхэлж, эмзэг, зөөлөн болоод түрэмгий хэмнэл хосолсон Рэйни Миллерийн онцгой мөн чанарыг тодотгосон Joseph, What Have You Done? бүтээлээр үргэлжлэх аж. Тус тоглолтод ирж дуу хөгжмийн шинэлэг ертөнцөөр аялаарай.
“Эмоци дүүрэн хот” инээдмийн шоу

Хэзээ: Өдөр бүр | 19:00 | 6+
Хаана: Соёлын төв өргөө
Тасалбарын үнэ: 35,000-90,000₮
Эмоци продакшны ээлжит инээдмийн шоу тоглолт өдөр бүр Соёлын төв өргөөнд тоглогдсоор байна. Хошин урлагийн салбартаа хамгийн залуу хэмээн тодорхойлогдох тэдний энэ удаагийн тоглолт нийт хоёр цагийн турш үргэлжилнэ. Завгүй, стресстэй амьдралын хэв маягаасаа хэсэг ч болов холдохыг хүсвэл зорин очоорой.
ЭВЕНТ
Nightmare Before Halloween 2025 /Carnival/

Хэзээ: 2025.10.26 | 12:00 – 18:00 | 15+
Хаана: Их наяд плаза, 6 давхар, Triple event hall /A заал/
Тасалбарын үнэ: 35,000-90,000₮
Moncoste багийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Halloween-ы хамгийн том косплей тэмцээн өдөрлөг үзэгч, оролцогчдын хүсэлтээр тав дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус өдөр косплей тэмцээн, random dance, хөгжөөнт тоглоом, тарот мэргэ, photoboots зэрэг төрөл бүрийн хөтөлбөртэй сонирхолтой арга хэмжээ болно.
Бүх хүртэхүйд - Shaman Healing

Хэзээ: 2025.10.26 | 19:00 – 21:00 | 12+
Хаана: ITC tower | Ballroom ZU
Тасалбарын үнэ: 70,000₮
Тайвшруулах, алжаал тайлах зорилготой хөгжимт бясалгалын ээлжит арга хэмжээг энэ амралтын өдөр болох юм. Монгол соёл, үндэсний бэлэгдлийг шингээсэн есөн метр өндөр тааз, 360 ханын гэрэлтүүлэгтэй тохилог орчинд найз нөхөд, гэр бүлийн хамт эсвэл ганцаараа ирж ядаргаагаа тайлаарай.
Бүх хүртэхүйд хөгжимт бясалгал /Оюутан/

Хэзээ: 2025.10.26 | 12:00 – 17:00 цаг хүртэл
Хаана: ITC tower | Ballroom ZU
Тасалбарын үнэ: 20,000₮
Хөгжимт бясалгал гэдэг нь ая дуу ашиглан хүний бие, сэтгэл , бодлыг тайвшруулан бясалгах focused awareness төрлийн бясалгал юм. Тус арга нь хүний биеийг амрах, бясалгах, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг. Саунд Медитэйшн Монголиа нь Fundea тай хамтран оюутан, залуус болон өсвөр насны сурагчдын зориулсан "Бүх Хүртэхүйд" хөгжимт бясалгалын хөтөлбөрийг Ballroom ZU -д зохион байгуулах гэж байна.
Balance Day – Wellness event

Хэзээ: 2025.10.26 | 09:00 – 15:00 цаг хүртэл
Хаана: Astory event hall /M bank arena-ийн баруун талд/
Тасалбарын үнэ: 59,900₮
Их хотын түгжрэл, шахуу цагийн хуваарь, дуусашгүй ажил, амьдралын хэмнэлд хэсэгхэн ч болохыг амрахыг хүсэж байвал уг эвентийг зориорой. Энэхүү эвентэд оролцож буй хүмүүс бие, сэтгэл, оюуны тэнцвэрийг сэргээх бодит дадлуудыг туршлагаар мэдрэх, эрүүл амьдралын ухаанд суралцах боломжтой аж.
ЖҮЖИГ
“Намайг дурсаарай Коко” хүүхдийн жүжиг

Хэзээ: 2025.10.25 | 11:00 | 5+
Хаана: Улаанбаатар театр
Тасалбарын үнэ: 20,000₮
Коко анимейшнаас сэдэвлэн бүтээсэн тус жүжгийг хүүхэд, дүү нарынхаа хамтаар ирж үзээрэй. Үнийн хувьд ч боломжийн бөгөөд нийт 80 минут үргэлжлэх юм байна.
Ромео Жульетта /Эмгэнэлт драмын жүжиг/

Хэзээ: 2025.10.25 | 16:00 | 14+
Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
Тасалбарын үнэ: 15,000-30,000₮
Үзэсгэлэнт Верона хот. Атаа хорслын эзэд болох Капулетти, Монтекки гэх хоёр гэр бүл. Эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс сөргөлдөж өсөрхөж хонзогнон дайсагналдсаар ирж. Дайсагнасан хоёр гэр бүлийн цорын ганц өв залгамжлах үрс болох Ромео, Жульетта хоёрын хайр дурлал, хувь тавилан.
У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг Улсын Хүүхэд Залуучуудын Театрын тайзнаа, театрын нийт уран бүтээлчид болон МУГЖ.ТС Ц.Төмөрбаатар, МУГЖ. Б:Нармандах, СТА. жүжигчин Ж.Даваасамбуу нарын бүрэлдэхүүнтэйгээр тоглогдоно.
КИНО
Tron: Ares

Төрөл: Шинжлэх ухаан, адал явдалт
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 58 минут
Хаана: Бүх кино театруудаар
Дижитал ертөнцөөс Арес нэртэй өндөр хөгжсөн Програмыг аюултай даалгавар биелүүлэхээр бодит ертөнц рүү илгээх бөгөөд энэ нь хүн төрөлхтний хиймэл оюунт оршнолуудтай анх удаа учрах мөчийг тэмдэглэнэ.
Шалз

Төрөл: Адал явдалт
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 47 минут
Хаана: Бүх кино театруудаар
Хууль бусаар мөнгө хүүлдэг бүлэглэлийн гишүүн Шалзын ээлжит хохирогч нь учир битүүлгээр нөхрөө алдсан Заяа гэх эмэгтэй таарна. Тэдний санаандгүй учрал Шалзын олон жил шаналж явсан сэтгэлийн шархыг нь сэдрээнэ. Дахиж харамсахгүйн тулд Шалз асар хүчтэй бүлэглэлээсээ урваж, Заяад нэг удаа туслан, бүх зүйлийг дуусгахыг хүссэн боловч энэ дөнгөж эхлэл байлаа.
Demon Slayer: Infinity Castle

Төрөл: Аниме
Үргэлжлэх хугацаа: 2 цаг 35 минут
Хаана: Бүх кино театруудаар
Баганууд одоо Музантай тулгараад түүн рүү хамтдаа довтлохоор шийднэ. Гэсэн хэдий ч тэд ганц цохилтод буухаас өмнө Хязгааргүй цайз руу аваачиж, улмаар тусгаарлагдаж буй тухай өгүүлнэ.
Амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!