iPad дээрх бүтээлч сэтгэлгээг тань хөгжүүлэхэд туслах 6 аппликэйшн


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Технологийн эрин үед амьдарч буй залуус бид олон технологи ашиглан бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх сонирхолтой болж буй нь магтууштай.  Бичлэг эдит хийх, зураг зурах, постер бүтээлчээр хийх зэргээр өнөө үед олон хүмүүс бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлдэг болсон. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр iPad дээрх танд тус болохуйц 6 аппыг санал болгож байна. Энэхүү жагсаалтанд Adobe-ийн алдартай аппуудыг оруулаагүй бөгөөд харин түүнээс арай бага олонд танигдсан хэрнээ чанартай бүтээл гаргах боломжтой аппууд орсон болно.

Procreate

Procreate нь iPad-д зориулсан хэрэглэхэд хялбар аппуудын нэг. Энэхүү аппаар та янз бүрийн төрлийн бийр ашиглан дижитал зураг, уран зураг бүтээх боломжтой. Procreate нь 16K x 8K хүртэл өндөр нягтралтай зураг зурах боломжийг олгодог. Та GIF, storyboard, богино хүүхэлдэйн кино гэх мэт бүтээлүүд хийх боломжтой.  QuickShape, StreamLine, Drawing Assist, ColorDrop зэрэг хэрэгслүүд нь бүтээлч үйл явцыг хялбарчилна.

LunaFusion

LumaFusion нь бичлэг эдит хийхэд зориулагдсан. Энэхүү апп нь хэрэглэхэд маш хялбар бөгөөд туршлагагүй, шинэ хэрэглэгчид хэрэглэхэд ямарваа хүндрэл, бэрхшээл тулгарах нь ховор. Та 4K ProRes болон HDR медиа ашиглан олон давхаргат засвар хийх, эффект нэмэх, дуу бичих, фонт ба график импортлох боломжтой. Мөн аудио тохируулгыг мэргэжлийн түвшинд нарийн засах хэрэгслүүдтэй.

Canva

Canva нь график дизайны туршлагагүй хүн ч хялбархан бүтээл хийх боломжийг олгодог хэрэглэгчдэд ээлтэй платформ юм. 250,000 гаруй бэлэн загвартай тул та илтгэл, инфографик, бичлэг, постер зэрэг олон төрлийн контент бүтээж чадна. “Magic Switch”, “Magic Media” гэх мэт хиймэл оюунд суурилсан хэрэгслүүд нь бүтээлч үйл явцыг илүү хурдан болгож өгдөг.

Affinity Designer 2

Affinity Designer 2 нь вектор болон пиксел дизайн, текст, засвар зэргийг нэг дор хослуулсан мэргэжлийн түвшний график дизайны апп юм. Энэ апп арай мэргэжлийн түвшнийх учир вэб дизайнер, тоглоом хөгжүүлэгчид хэрэглэхэд тохиромжтой. Та логоны дизайн, постер, брэндийн загвар, шошго зэрэг төрөл бүрийн зүйлс хийх боломжтой. Мөн Apple Pencil-ийн нарийвчлал, даралтыг маш сайн дэмждэг.

Tayasui Sketches

Tayasui Sketches нь зурах сонирхолтой хэрэглэгчдэд зориулсан апп юм. Усан будаг, бийр ашиглан өнгө холих, уусалт үүсгэх  хэрэгслүүд нь бусад энэ төрлийн аппуудаас илүү онцгой болгож чаддаг. “Zen Mode” нь анхаарал сарниулах зүйлсгүйгээр бүтээлээ хийх боломж олгоно. Мөн зураг, баримт бичгийг бусад аппаас чирж ашиглах, өөрийн бүтээлүүдийг фолдероор ангилах боломжтой.

Dudel Draw

Dudel Draw нь өдөр бүр шинэ санааг танд санал болгон бүтээлч сэтгэлгээг сайн хөгжүүлэх апп юм. Өдөр бүр өгөгдөх өгөгдлүүд нь энгийн геометрээс эхлээд илүү нарийн хийцтэй дүрслэлүүд хүртэл өргөн сонголттой. Та эдгээрийг “flip”, “rotate” функц ашиглан янз бүрийн өнцгөөс харах боломжтой. Мөн найзуудаараа хамтдаа өөрийн бүтээлээ үүсгээд харьцуулан бүтээлч чадвараа хөгжүүлэх хөгжилтэй аргуудыг багтаасан.

Эх сурвалж: techrunch

#аппликэйшн