40 GHZ ҮЗЭСГЭЛЭН-Мэдрэмжийн долгион, урлагийн хувьслын хэмнэл, сэтгэлийн холбоо


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

“40 GHz” нь Бий Контемпорари Арт Галерейн таван жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй тусгай үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн нь өнгөрсөн таван жилийн хугацаанд галерейн орон зайд бүтээсэн уран бүтээлчдийн эрчим, дуу хоолой, бүтээлч энергийн хэлбэлзлийг нэгтгэн харуулж байна.

“40 GHz” нь тоон хэмжээсээс цааш хальсан утгатай урлагийн давтамжид холбогдох орон зайг илэрхийлдэг. “40” нь өнгөрсөн таван жилийн хугацаанд зохион байгуулсан 40 бие даасан үзэсгэлэн, уран бүтээлчдийн бүтээл бүр галерейн орон зайд үлдээсэн дурсамж, энергийн мөрийг илтгэнэ. Харин “GHz” нь тэр бүх энерги, холбоо, хөдөлгөөнийг нэг давтамжид холбох юм.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь уран бүтээлч, үзэгч, орон зай гурвын хооронд үүсэх мэдрэмжийн долгион, урлагийн хувьслын хэмнэл, сэтгэлийн холбоог илэрхийлэхэд оршино. “40 GHz” бол Бий Контемпорари Арт Галерейн таван жилийн аяллын нэгэн оргил, урлагийн давтамжид холбогдсон цэг юм.

Мөн тус галерейн 5 жилийн хугацаанд дэлгэгдсэн 80 үзэсгэлэнгийн постерийг дэлгэн харуулж байгаа бас нэгэн онцлог байлаа.

ҮЗЭСГЭЛЭН 2025.10.18-ыг дуустал Бий Контемпорари арт галерейд Мягмар-Ням 11:00-19:00 /Даваа гаригт амрана/ толилуулагдана.

Зургийг гүйлгэж үзнэ үү.

#үзэсгэлэн #40 GHZ ҮЗЭСГЭЛЭН