NBA сонирхогчдын заавал үзэх баримтат цувралын нэг “Starting 5”-ын хоёрдугаар улирал эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Нэгдүгээр улиралд Jimmy Butler, Anthony Edwards, LeBron James, Domantas Sabonis, Jayson Tatum нарын бэлтгэлийн ард өрнөж буй хүнд хэцүү, ширүүн үйл явдлууд болон хэрхэн сагсан бөмбөгийн оргилд хүрэх тэмцэл ба гэр бүлийн харилцаан дахь тэнцвэрээ хадгалж буй байдал зэргийг харуулж байв.
ХОЁРДУГААР УЛИРАЛ
2024-2025 оны NBA-ийн улирал маш сонирхолтой болж өндөрлөсөн. Ялангуяа Indiana Pacers баг сүүлчийн мөчид аваргын төлөөх чухал тоглолтын үеэр бүсийн финалд хүрч чадсан нь сагсан бөмбөгийн үзэгчдийг гайхшруулж чадсан. Тэд Oklahoma City Thunder багтай 7 тоглолтын финалд хүрсэн нь Starting 5 цувралын хоёрдугаар улирлын шинэ одууд болох Shai Gilgeous-Alexander болон Tyrese Haliburton гол дүрд тоглоход хүргэжээ.
2 улирал нийтдээ 8 ангитай ба анги тус бүр 45 минуттай байх байна. Энэ улиралд “Starting 5” сагсан бөмбөгийн сүүлийн жилүүдийн хамгийн сайн тоглолтыг үзүүлэлт үзүүлсэн тоглогчид дээр төвлөрнө. Тэгвэл тэдгээр ур чадварлаг, тэсвэр тэвчээрийг цогцлоосон 5 тоглогчдыг танилцуулж байна.
TYRESE HALIBURTON: INDIANA PACERS БАГ
Haliburton улирлын өмнөх завсарлагаа завгүй өнгөрөөсөн. АНУ-ын багийн бүрэлдэхүүнд нэгдэн олимпийн алт хүртээд зогсохгүй WWE-д ч гарсан. 2024 онд түүний булчингийн гэмтэл нь улирлыг эрт дуусгахад хүргэсэн ч энэ улиралд тэр Pacers-ийг аваргын оргилд хүргэхээр эргэн иржээ. Haliburton тоглолтыг бүрэн харах чадвар, хурдацтай шийдвэр гаргах, тоглолтын менежментийг сайн удирддаг гэдгээрээ танигдсан. Тэр хамгаалалт ба довтолгоог үр дүнтэй хослуулж чаддаг тул үнэ цэнтэй гол тоглогч билээ.
SHAI GILGEOUS ALEXANDER: OKLAHOMA CITY THUNDER БАГ
SGA нь залуу шилдэг тоглогчдын нэг бөгөөд 2024 NBA MVP-д хоёрдугаар байрт орж байсан. Thunder багийг баруун бүсийн шилдэг бичигдэхэд хүргэж, сүүлийн улирлын плей-оффоо амжилттай дуусгаагүй ч шинэ улиралд тэр MVP ба аваргын гол өрсөлдөгчөөр эхэлж байна. Gilgeous Alexander нь сайн хамгаалалт, хурдацтай довтолгоо, мэдрэмжтэй дамжуулалт, талбайн аль ч хэсэгт нөгөө багтаа аюул үүсгэх чадвараараа ялгарч чаддаг.
JAYLEN BROWN: BOSTON CELTICS БАГ
Нэгдүгээр улиралд энэ цувралд орсон Jayson Tatum-ын хамт аварга болсон Brown амжилтаа давтахыг эрмэлзэж эхэлжээ. NBA Финалын MVP шагнал хүртсэн түүний хамгаалалт болон довтолгоог зэрэг гүйцэтгэх чадвар маш өндөр түвшнийх билээ. Мөн тэсвэр тэвчээр шаардсан мөчид хурдан, гол шийдвэр гаргадаг тоглогч.
KEVIN DURAN: PHOENIX SUNS БАГ
NBA-ийн шилдэг довтлогчдын нэг Durant Phoenix багийг плей-оффд амжилттай авчрахыг зорьж байна. Олимпоос алт авчирсан туршлагаараа багийг дараагийн шатанд хүргэхээр бэлэн болжээ. Durant-ыг оноо цуглуулах мастер чадвар ч гэж хэлж болох юм. Түүний довтолгооны төрөл бүрийн арга барил, гурван онооны шидэлт, талбайн ямар ч хэсгээс сайн тоглодог чадвар нь Suns багийн гол найдвар юм.
JAMES HARDEN: LOS ANGELES CLIPPERS БАГ
Harden 2009 оноос хойш шилдэг тоглогчдын нэгээр нэрлэгдсээр ирсэн ч гэлээ NBA-ын аваргын цомыг авч чадаагүй байгаа билээ. 16 дахь улиралдаа тэр Clippers-ийг өрсөлдөөнд амжилттай авчрахыг эрмэлзэж байна. Harden нь өндөр оноо авах чадвар, шидэлтийн нарийвчлал, бөмбөгний менежментээрээ чадварлаг тоглогч. Довтолгооны үед хамгийн аюултай тоглогчдын нэгт тооцогддог. Мөн хамгаалалтын түвшинг сайжруулахад багт нь ихээхэн хувь нэмэр оруулдаг тоглогч билээ.
Эх сурвалж: tudum
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!