IU Сөүл Олон Улсын Драма Наадам 2025-аас “Шилдэг Солонгос Драмын Эмэгтэй Жүжигчин” буюу шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртлээ.
Ёслолын ажиллагаа 10-р сарын 2-ны өдөр Сөүл хотноо боллоо. Энэ жилийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг өнгөрсөн жил энэ төрөлд ялалт байгуулсан жүжигчин Ёом Хе Ран гардуулж өгсөн.
IU: -“When Life Gives You Tangerines-ийг хайрласан бүх хүнд баярлалаа” хэмээгээд, зохиолч Им Санг Чүн, найруулагч Ким Вон Сок болон зураг авалтын багт энэ хүндэтгэлийг зориулж байгаагаа хэлэв. “Би Э Сүн, Гым Мён, тэдний гэр бүлүүдийг хайрладаг” гэж хэлээд, тэдэнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа зөвхөн ажил бус, өөрийн амьдралд гүн ул мөр үлдээсэн гэж онцоллоо.
“When Life Gives You Tangerines миний хувьд үргэлж бахархал, нэр төр байх болно” хэмээн үгээ өндөрлөв.
20 дахь жилдээ зохиогдож буй Сөүл Олон Улсын Драма Наадам бол дэлхий дахины шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг нэр хүндтэй наадам. Энэ жил 50 орны 276 бүтээлээс, 400 гаруй нэр дэвшигчийн дундаас шалгаруулалт явагджээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!