YOLO Тойм: Энэ долоо хоногт юу болж өнгөрөв?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-15

Өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад энэ долоо хоногт нийтлэгдсэн мэдээ, нийтлэлийг тоймлон уншигчиддаа хүргэж байна.

ЯРИЛЦЛАГА

С.Гантогоо: “ЗӨВ, ТУУШТАЙ, ХӨДӨЛМӨРЧ” байсан цагт амжилт аяандаа ирнэ

“Монгол Контент” ХХК-ийн дуучин, "Над шиг мэдэр" шинэхэн дуугаа олонд хүргээд удаагүй байгаа уран бүтээлч С.Гантогоотой YOLO.mn уулзаж сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Тэрээр энэхүү ярилцлагаар дамжуулан хүүхэд залууст үнэтэй зөвлөгөөг мөн хүргэсэн.

Түүний ярилцлагыг ЭНД дарж бүрэн эхээр нь хүлээн авна уу. 

 

 

ҮЙЛ ЯВДАЛ

Элсэлтийн Ерөнхий шалгалттай холбоотой чухал мэдээллүүдийг танилцууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөгөөр урамшуулах тухай Дорноговь аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Мөн бэлтгэсэн багшийг 500,000 төгрөгөөр урамшуулах бөгөөд тус захирамжийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөхөөр болсон байна. 

Мөн Монгол улсын их, дээд сургуулиудад элсэх 2018 оны ЕБС-ийн төгсөгчдийн Элсэлтийн Ерөнхий шалгалтын тов батлагдлаа. ЭЕШ нь бүх шалгуулагчдын өгөх Монгол хэл-бичгийн шалгалтаар 06-р сарын 16-нд эхэлж, 06-р сарын 20-нд Химийн хичээлээр өндөрлөх аж.

“Нэг зүрх” аян зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Их Сургуулийн оюутан залуус болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран энэ сарын 2-12-ны өдрийг хүртэл “Нэг зүрх” аянг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааг санаачлагч МУИС-ийн Илтгэх Урлаг, Парламентын Мэтгэлцээний БЭСТ клуб аяны хүрээнд оюутан залууст сэдэл өгөх зорилгоор лекц орон, хамт олноороо цусаа бэлэглэж, МУИС-ийн хичээлийн байруудад цус цуглуулах ажлыг зохион байгуулсан ба оюутны байгууллага, клулбуудыг аянд уриалан оюутан залууст эерэг, зөв мэдээлэл хүргэлээ. Нийтдээ 10 өдөр зохион байгуулагдсан уг аянд өдөр бүр 60-80 оюутан хүрэлцэн ирж, өөрсдийн идэвх санаачлагаар цусаа хандивлажээ. 

МУИС-ын Элсэлтийн журам батлагдлаа.

Монгол улсын ууган их сургууль (МУИС) нь 1942 онд байгуулагдсан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын хөтөлбөрүүд бүхий бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны нэгжүүдтэй,  бакалавр,  магистр,  докторын  сургалттай, либерал боловсрол (liberal art education) олгодог цогцолбор (comprehensive) судалгааны их сургууль юм.

Журамтай ЭНД дарж танилцаарай. 

“Мөрөөдөлд хүрэх зам 3” өдөрлөг зохион байгуулагдлаа.

“Мөрөөдөлд хүрэх зам” өдөрлөг өнгөрөгч амралтын өдөр Тусгаар тогтнолын ордонд болсон билээ. Тус өдөрлөгт зочноор хүрэлцэн ирж хүүхэд залууст үнэтэй зөвлөгөө өгсөн олон эрхмийн яриаг бид цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Энэ долоо хоногт уншигчиддаа “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Ариунболд, “Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүү, “Stage Assassins” студийн захирал Э.Батзориг нарын илтгэлийг хүргэжээ. 


АМЖИЛТ

“Mongol Student” подкастын шинэ дугаар уншигчдад хүрлээ

Энэ удаад хүн амьдрахад хамгийн таатай дэлхийн улсуудын тоонд зүй ёсоор багтдаг Норвеги улсад суралцаж, амьдардаг Б.Мичидмаагийн яриаг хүргэлээ. 


ТЕХНОЛОГИ

Apple час улаан iPhone 8 танилцууллаа.

Apple компани ХДХВ/ДОХ-ын эсрэг кампанит ажлынхаа хүрээнд RED цувралын iPhone 8 болон iPhone 8 Plus загваруудаа танилцууллаа. Энэ удаад компани нүүрэн хэсгийг нь хараар үйлдвэрлэсэн бөгөөд борлуулалтын орлогын тодорхой хувийг ХДХВ/ДОХ-ын эсрэг олон улсын санд хандивлах юм.

Гадна өнгө болон борлуулалтын орлогын тодорхой хэсэг нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулагдахаас бусдаар энэ утсанд өөр ямар нэгэн шинэ зүйл байхгүй. Улаан iPhone 8 загварын хувьд 64GB хувилбар нь 699 ам. долларын үнэтэй худалдаанд гарах бөгөөд 256GB хувилбар бас бий.
Өнөөдрөөс эхлэн урьдчилсан захиалга авч, Баасан гараг гэхэд Apple-ийн дэлгүүрүүд дээр борлуулж эхлэх аж. Харин iPhone X загварын хэрэглэгчдэд зориулж компани улаан өнгийн арьсан хавтсан гэр гаргажээ.

Сонирхолтой таван роботтой танилцаарай.

Техник, технологи хурдацтай хөгжиж роботууд ч мөн шинэ түвшинд хүрсээр байна. Одоо та бүхэнд танилцуулах эдгээр роботууд машин жолоодож, хол байгаа зүйлийг авчран, хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд алхаж сурахад нь тусалж, таныг 4 гартай болгож ч чадна. Ингээд таныг алмайруулж чадах 5 шинэ роботыг ЭНД дарж үзээрэй. 

YouTube дээрх хамгийн их хандалттай бичлэг устжээ.

Youtube хакеруудын бай болж, маш олон үзэгчтэй байсан хөгжмийн бичлэгүүд устжээ. Ялангуяа Youtube дээрх бүх цаг үеийн хамгийн олон хүн үзсэн бичлэг болох “Despacito” устсан байна.

Хакерууд бичлэгийн нүүр зургийг нь одоо Netflix-ээр гарч буй Casa de Papel хэмээх цувралын зургаар сольжээ. “Despacito”-оос гадна Chris Brown, Shakira, Selena Gomez, Drake зэрэг уран бүтээлчдийн бичлэгүүд мөн алга болсон байна. Энэ бүх уран бүтээлчдийн бичлэгүүд нь Vevo хамтралын нэр дээр бүртгэлтэй сувгууд дээр байжээ.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоорой. 


ЧУХАЛ МЭДЭЭЛЛҮҮД

Туркийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 16  -  2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд явагдана.    Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн "www.turkiyeburslari.gov.tr" цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. 

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж аваарай. 

“Эртний сургаалаас суралцья” уралдаан зарлагдлаа.

“Аз Хур” номын их дэлгүүр болон “Болор судар” хэвлэлийн газраас эртний монголчуудын уран зохиолын сэтгэлгээ, түүгээр дамжуулан монгол хүн бүрт уламжлагдан үлдэх ёстой хэл, соёл, түүх, зан үйлийн өв соёл, шашин шүтлэг, монгол аман бичгийн эртний уламжлалт соёл түүхийг сурталчлах зорилгоор гурав дахь удаагаа зохион байгуулж буй “Эртний сургаалаас суралцъя” эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа. Удирдамжийг ЭНД дарж уншаарай. 

ЦУСНЫ донор болцгооё, зөвхөн чиний шийдвэрээс хамаарна...

Яг одоо, яг энэ цаг мөчид хэн нэгний хүүхэд, хэн нэгний ээж, хэн нэгний аав үхэл, амьдралын зааг дээр тэмцэж байж магадгүй. Гэтэл тэд ердөө л өөрт тохирох бүлгийн цус байхад гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзахаар хүлээж байвал яах вэ?

Харин тэр хүмүүсийн хүлээлтийг дуусгаж, тэмцлийг нь ялалтаар сольж өгдөг хүмүүс бол донорууд юм. 17-60 настай, 45 кг-аас дээш жинтэй, ямар нэгэн өвчин эмгэггүй л бол та ч гэсэн тэдний нэг болж, бусдад амьдрал бэлэглэх бүрэн боломжтой.

 

#YOLO #Overview