50-иад настай эрэгтэй нэг жилийн хугацаанд цагдаагийн яаралтай тусламжийн утас болох 112 дугаар руу нийт 58,000 гаруй худал дуудлага хийсний улмаас цагдаагийн байгууллагаас баривчлагджээ.
Жинхэнэ онцгой байдал огт байхгүй атал “Хэн нэгэн миний хөргөгчийг хулгайлсан,” “Би ахыгаа алах гэж байна,” “Намайг хүчээр хорьсон” гэх мэтээр мэдүүлжээ. Эдгээрийн зарим нь яаралтай арга хэмжээ авах шаардлагатай ангилалд орсон тул цагдаа нар 51 удаа газар дээр очиход хүрсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сард тэрбээр худал мэдээлэл өгсөн шалтгаанаар торгууль авч байв. Үүнээс болж ихэд бухимдсан тэр дөрөвхөн хоногийн дотор дахин 1,882 худал дуудлага хийжээ.
Мөн тэрээр 2023 оноос хойш худал дуудлага хийснийхээ төлөө нийт долоон удаа торгууль авч байсан байна. Цагдаагийн мэдээлснээр тэрбээр ажилгүй нэгэн бөгөөд байцаалтын үеэр “Гэр бүлийн асуудлаас болж архи ууж байхдаа худал дуудлага хийсэн” хэмээгээд гэмшиж буйгаа илэрхийлжээ.
Цагдаа нар түүнийг цагдан хорих зөвшөөрөл хүсч, нийгмийн зардлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах талаар бодолцож байгаа аж.
Цагдаагийн албан тушаалтан,
“Худал дуудлага бол жинхэнэ тусламж хэрэгтэй иргэн цаг тухайд нь тусламж авч чадахгүйд хүргэж болзошгүй ноцтой гэмт хэрэг юм” хэмээн мэдэгджээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!