Бразил дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр үлдэж Аргентин удааллаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-12-26

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дууссаны дараа FIFA-аас дэлхийн шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа. Арванхоёрдугаар сарын 22-нд шинэчилсэн чансаагаар Бразил нэгдүгээр байрт хэвээр үлдсэн бол шинэхэн аварга Аргентин 2-р байр руу дэвшжээ.

ДАШТ-д оролцож чадаагүй Итали болон оролцсон ч хэсгээсээ гараагүй Бельгийн чансаа буурсан бол Франц, Нидерланд, Хорватын чансаа ахиж Англи байрандаа үлдсэн байна.

Монгол Улсын шигшээ баг 211 орноос 183-р байрт бичигддэг бөгөөд өмнөх байрнаасаа хөдлөөгүй байна. Бидний өмнө Макао, Чад, Маврики улсууд бичигдэж, хойно Доминика, Бруней, Сан-Томе ба Принсипи улсууд удаалж байна.

#Мэдээ