Намар цаг айлчлан ирж, өөр өөр өнгийн навчис нүд баясгадаг мөч хэдийнээ хаалга тогшин иржээ. Намар болохоор ихэнх хүмүүсийн сэтгэл санаа намуухан, тайван болж, заримдаа бага зэрэг гунигтай мэдрэмж төрдөг гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Үүний зэрэгцээ хичээл, сургууль, ажил гээд хөл хөдөлгөөнтэй, завгүй амьдрал идэвхжээд эхэлсэн байна. Тиймээс залуусдаа завгүй хэмнэлийнхээ хажуугаар намар цагийн мэдрэмжийг мэдрүүлэх playlist-дээ нэмэхэд тохиромжтой 10 Монгол дууг санал болгож байна.
The Lemons-“Monad”
Хамгийн эхэнд санал болгож буйн учир нь энэ дууны аятайгаа сайн зохицсон, араасаа хөврөх мэт үгнүүд юм.
Хонх-“Үүлэн чөлөөний наран”
“Намрын сэрүүн үдэш намираа бороо шаагинаа.” гэж эхэлхээс авхуулаад бүхэлдээ намар цагийн өнгө аяс, халуун дулаан дурсамжийг тань сэдрээх дуу гэдэгт итгэлтэй байна.
The Royal Heartaches-“Enelel”
3 сарын өмнө youtube сувагтаа цацсан энэ дууны үг, хэмнэл, төгөлдөр хуурын эгшиг гээд бүгд нийлэн дууг чамин гэж тодорхойлж болохоор бүтээжээ.
Хурд-“Аавдаа би хайртай”
Алдарт Хурд хамтлагийн “Намрын бороо зөөлөн шивэрхэд аав минь даанч дуртай.” хэмээн эхлэх энэхүү дуунд та дуртай гэж найдаж байна.
290-“Чихрийн баглаа”
Төгөлдөр хуурны аялгуутай төгс мэт зохицсон хайрын дуу гэж хэлж болох юм.
The GALTMAH-Namuuhan
Нэрэндээ тохирсон хөнгөн, намуухан хэмнэлтэй дуу. 4 жилийн өмнө цацагдсан энэ дуу 5,6 сая үзэлтийг youtube cувагтаа авчээ.
Б-Бадрууган-“Хонин цагаан үүл”
Намуухан хэмнэлтэй, дууны үгнүүд нь дурсамж сэдрээх бас нэгэн дуу билээ.
Morningstar-Mercury Retrograde
Morningstar-ын олон санал болгомоор дуу бий ч гэлээ энэ удаад албан ёсны сувагт цацагдаагүй энэхүү дууг санал болгож байна.
Энэрэл”-Би бол”
8 жилийн өмнө цацагдаж байсан зөөлөн хэмнэлтэй, хайрын дуу билээ. Сэтгэгдэл дотор “Туних, аргадах, хайрлах, зэмлэх зэрэг мэдрэгдсэн дуу байлаа.” гэх сэтгэгдэл олон лайк авчээ.
The Lemons-“Хайртай”
Одоогоос 10 жилийн өмнө энэ дуу гарч байжээ. Намуухан хэмнэлтэй, бага зэрэг гунигтай мэдрэмжийг өгөх энэ дуу таалагдана гэж найдаж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!