Хүүхдүүдийн хийсэн, шилдэг рийлийг шалгаруулна


Б. Чимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хүний папиллома вирус зургаан төрлийн хорт хавдар үүсгэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул авчирдаг тул энэ вирусийн халдвараас хамгаалж, хүүхдүүдийг вакцинд хамруулж байна. 

Хүүхдүүдэд хүний папиллома вирусийн талаар мэдээлэл өгч, энэ вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд "Хэн хамгийн шилдэг рийл хийх вэ" уралдааныг орон даяар зарлалаа. 

Уралдаанд хэн оролцох вэ: ЕБС-ийн 10-11 настай хүүхдүүд  
Уралдааны хугацаа: 2025.11.13-ныг хүртэл хүлээн авна.  
Сэдэв: Хүний папиллома вирус хэрхэн дамждаг, ямар урхагтай, эрэгтэй эмэгтэй хүмүүст ямар өвчин үүсгэдэг, үүнээс хэрхэн хамгаалах талаар тусгана. Энэхүү аюулт вирусийн халдварын эсрэг вакцины ач холбогдлыг онцолсон байна.    
Бүтээлийн тоо: Нэг оролцогч нэг рийл илгээнэ. Рийлдээ гарчиг өгсөн, хадмал оруулсан байна. Рийлээ өөрийн эсвэл аав ээжийнхээ, асран хамгаалагчийнхаа цахим хаягаар (Facebook, Instagram, TikTok ) түгээсэн байна.  Хэд хэдэн хүүхэд хамтарч нэг рийл бүтээж болно.  
 
Уралдаанд оролцогч хүүхдүүдийн бүтээлийн холбоосыг 2025.11.13-ны 23.00 хүртэл news@mongolcontent.mn хаягаар хүлээн авна. Оролцогч бүтээлээ илгээхдээ өөрийн овог нэр, холбоо барих утасны хоёр дугаар, сургуулийн хаяг, ангиа тодорхой бичнэ.   

Шагнал: 

  • I байр: Huawei MatePad SE брэндийн таблет
  • II байр: ZTE Blade A55 брэндийн ухаалаг утас
  • III байр:  Huawei Band 10E брэндийн ухаалаг цаг
  • Тусгай байр: ZTE Buds 2 чихэвч, номын дэлгүүрийн эрхийн бичиг 

Дэлгэрэнгүй мэдээллийг 75553232, 99091030 дугаараас лавлаж болно. Хүний папиллома вирусийн талаарх мэдээллийг эндээс уншаарай. E-mail: news@mongolcontent.mn хаягаар холбогдон авна уу. 

#рийлийн уралдаан