Эсээ бичлэгийн уралдаан зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-09-22

НҮБ ХХААБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Ерөнхий Боловсролын Сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлалаа.

Найм дахь жилдээ зарлаж буй энэхүү уралдаан нь чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө хамтын шийдэлд хүүхэд залуусын дуу хоолойг сонсох зорилготой юм.  

ХЭН ОРОЛЦОХ ВЭ:
Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид.

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:

  • Тэргүүн байр - 1: Батламж, дурсгалын зүйл.
  • Дэд байр - 2: Батламж, дурсгалын зүйл.
  • Шалгарсан эсээг олон нийтэд хүргэнэ.

Эсээг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://forms.gle/Ca6KAfgorTiwdjy29 холбоосоор хүлээн авна.

2025 оны Дэлхийн Хүнсний Өдрийг “Хамтын Хүчээр - Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэнэ. 
Хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоонд хүндхэн сорилтууд тулгарч буй энэ үед хүн бүр эрүүл хоол хүнсээр хангагдан байгаль дэлхийтэй зохицон амьдрахын тулд тогтвортой, үр өгөөжтэй хүнсний ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалж байна.Хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт нь манай гарагийн усны нөөцийг улам бүр хомсдуулж байна. 
Зарим бүс нутагт хүнсний аюулгүй байдал ноцтой  түвшинд хүрч байна. Дэлхий даяар ойролцоогоор 673 сая хүн өлсгөлөн амьдарч байхад өөр нэг хэсэгт  таргалалт нэмэгдэж, их хэмжээний хүнсийг хог хаягдал болгож буйгаас үүдэн хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоо тэнцвэргүй болж, элбэг хангалуун байдал ба хоосон, дутмаг байдал зэрэгцэн оршиж байна.
Хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоо нь хүлэмжийн хийн ялгарлын томоохон эх үүсвэрийн нэг хэдий ч хоол хүнсийг хэрхэн тариалж, хурааж, түгээж байгаагаас хамааран энэхүү ялгарлыг бууруулах бодит боломж мөн бий. 

#Эсээ бичлэгийн уралдаан