Монголын өсвөрийн тамирчид ААШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ


А.Анужин | YOLO.MN
2025-09-22

Энэтхэгийн Уттараханд мужийн Халдвани хотод өсвөрийн ААШТ-н энэ сарын 19-21-ний хооронд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 17 орны 192 тамирчин туялзуур сэлмийн спортын 3 төрөлд ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдсөн бөгөөд манай тамирчид хоёр хүрэл медаль хүртжээ.

Мөн Дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлага дор МУ-ын өсвөрийн 7 тамирчин: Д.Буянхишиг, Д.Мэрси, Ц.Ундрал, Б.Амарзориг, Н.Чинхүслэн, Ц.Тэмүүлэн, Б.Чингүүн нар ганцаарчилсан болон багийн төрөлд амжилттай оролцож багийн нийлбэр дүнгээр VIII байр эзэллээ.

#өсвөрийн ААШТ